БАГШ НАР: ЦАЛИНГ ЗААВАЛ 50 ХУВЬ НЭМ ГЭЖ ШААРДАХГҮЙ

2018-09-10  

Энэ сарын 3-наас ЕБС-иудын багш нарын ажил хаялт эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Сүхбаатарын талбайд суулт хийн  үргэлжлүүлж байна. Жагсаалд оролцож буй багш нарын төлөөлөл Дүүриймаа “Засгийн газрын зүгээс хариу өгөхгүй бол суултыг үргэлжлүүлнэ. Бид хатуу шаардлага тавиагүй, тодорхой хэмжээгээр буулт хийж байгаа. Заавал цалинг 50 хувь нэм гэж шахаж, шаардаагүй” гэлээ. Тэдний хэлснээр нийт 130 орчим сургууль цэцэрлэг ажил хаясан гэж байгаа боловч Нийслэлийн боловсролын газраас Ерөнхий боловсролын 59 сургууль, 10 цэцэрлэгийн багш ажилчид ажил хаяад байгаа талаар мэдээлсэн юм. Үүн дээр орон нутгийн сургууль, цэцэрлэгүүд ажилт хаялтад оролцоно гэсэн мэдээлэл ч байна.  

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд нь хэлэлцээрийн ширээнд суусан ч МҮЭХ ажил хаялтаа үргэлжлүүлсэн юм.  

БСШУЯ-ны зүгээс өнгөрсөн дөрөвдүгээр сард 500 орчим багшийн дунд судалгаа явуулсан бөгөөд үүний үр дүнд ачаалалтай ажилладаг багш нарын цалинг урьдаар нэмэх шаардлагатай гэж үзжээ. Тэдгээрт нь бага ангийн болон цэцрлэгийн багш нар багтаж байгаа аж. Харин МҮЭХ-ны зүгээс багш нарыг ялгаварлаж үзэж байна хэмээн гомдол мэдүүлээд байгаа юм.

Засгийн газрын зүгээс багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тус ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг мөн тус холбооны Ажил хаялт удирдан зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч З.Цогтгэрэл, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга Д.Саранцэцэг, БЗД-гийн 87 дугаар сургуулийн ҮЭ-ийн хорооын дарга Н.Оюунбилэг нар ажиллахаар болсон бол Сангийн яам, ХНХ-ын яам, БСШУС-ын яамны төлөөлөгчид уг ажлын хэсэгт багтсан байна. 

'

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?