36 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛНА

2018-09-10  

Орон нутгийн түвшинд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл байдлыг хангуулах, аймаг, сум, баг, фермер, малчдын бүлэг, хоршоодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар "Хадлан, тэжээл-2018" уралдааныг зарлажээ.

Уралдаанд өвөлжилтийн бэлтгэл хангахад байгалийн хадлан, гар тэжээл бэлтгэх ажлыг сайн зохион байгуулсан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ (5-аас дээш өрх айл нэгдсэн 2000-с дээш толгой малтай) хамрагдах юм.

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ тус бүр нэгийг шалгаруулна.

Уралдааны шалгаруулалт:

4.1. Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/ тус бүр 1

4.2. Өвөлжилтийн бэлтгэл шалгах, хүлээн авах, дүгнэх ажлын хэсэг аймгаас суманд, сумаас багт, багаас малчдын түвшинд ажиллан  тэргүүн байр эзэлсэн сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-ийн тодорхойлолтыг аймгийн нэгдсэн дүнгийн хамт 2018 оны 10 дугаар сарын 25-ны дотор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлнэ.

4.3. Аймаг, нийслэлээс ирүүлсэн материалыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дүгнэж шалгаруулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар шийдвэрлэнэ.

4.4. Нийслэл нь хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн 1 фермерийг шалгаруулан материалаа дээрх хугацаанд тус яаманд ирүүлнэ.

Уралдааны болзол биелүүлсэн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хамгийн сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана. Үүнд:

Аймгийг өргөмжлөл, 15 сая төгрөгөөр; 

Сумыг өргөмжлөл,  10 сая төгрөгөөр;

Багийг өргөмжлөл,  5 сая төгрөгөөр;

Малчдын бүлэг /хоршоо/-ийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр;

Фермерийг өргөмжлөл, 3 сая төгрөгөөр тус тус шагнаж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах юм байна.

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу. 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?