ХЕЛИКОБАКТЕРИЙГ 3000 ТӨГРӨГӨӨР ОНОШИЛНО

2018-09-10  

Өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан асуудал олон байдаг. Тухайлбал 2017 онд нийт 17,530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн бол үүнээс 20-иос доош насныхан дунд үр хөндөлт 5,3 хувь, 20-24 насных 70 хувь байна гэсэн тоон мэдээлэл байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насныхны дунд үр хөндөлт 0,3 хувиар өссөн байна.

Оюутан залуучуудын эрүүл мэндэд тулгарч байгаа гол асуудлууд нь нэгдүгээрт хорт зуршлын хэрэглээ буюу архи тамхины  хэрэглээ. Хоёрдугаарт бэлгийн идэвхитэй амьдрал байдаг аж. Тэд гэрлээгүй боловч бэлгийн замын халдварт өвчин хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тохиолдлуудад өртсөөр мөн өссөөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Архи тамхины хэрэглээ өндөр учраас тохиолдлын бэлгийн хавьтал, гэнэтийн осол гэмтэл, гадны нөлөөтэйгөөр амь насаа алдах, амиа хорлох  хэвийн үзэгдэл мэт болжээ.

Иймд УИХ-аас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт их дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдыг харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах ажлыг шат дараалалтайгаар зохион байгуулахаар болсон байна. Энэ ажлын хүрээнд аймаг бүрийн оюутнуудыг  ангилан нийслэл дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт харьяалуулан үзүүлж байхаар шийдэж  “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” аяныг эхлүүлжээ.

Оюутнууд амьдарч буй дүүргийнхээ эрүүл мэндийн төв, Оюутны эрүүл мэндийн төвүүдэд хандаж үнэгүй оношилгоо, эмчилгэээ авах боломжтой юм.  2018 оны 9-р сарын 20-иос 11-р сарын 15-ны хооронд уг аян явагдах юм байна.

Түүнчлэн оюутны эрүүл мэндийн төвд элэгний Б, Ц вирусын илрүүлэлтийн шинжилгээ, бусад шинжилгээг өгөх боломжтой юм байна. Сүүлийн үед хувийн лаборториудад үнэтэй оношлогддог хеликобактерийг 3000 төгрөгөөр тоолуулах боломжийг ч оюутнуудад нээж өгчээ. Оюутнууд оношлуулахаар очихдоо сургуулийнхаа оюутны үнэмлэхтэйгээ ирээд урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах юм байна.

 

 

 

Ц.ТЭГШЭЭ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?