“MONGOLIA MINING 2016” ЭХЭЛЛЭЭ

2016-04-06  

Монголын уул уурхайн хамгийн том "Mongolia Mining" 2016 олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн нээлт Буянт-Ухаа Спортын ордонд болж байна. "Mongolia Mining" 2016 үзэсгэлэнд дэлхийн орнуудыг төлөөлөн 120 гаруй уул уурхайн шилдэг нийлүүлэгч компаниуд оролцож байна. Үүнд БНХАУ, ОХУ, Америкийн Нэгдсэн Улс, Япон, Нидерланд, Швед, Казахстан, Чех, Австрали, Беларусь, Герман, Их Британи, Турк, Солонгос, Франц зэрэг орнууд техник, технологио дэлгэжээ. Үзэсгэлэнд оролцогчид хамгийн сүүлийн үеийн техник технологио сурталчлан таниулж, ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгч нар өөрсдийн арга туршлагаа солилцох боломжийг уул уурхайн чиглэлийн бүхий л компаниудад олгодог онцлогтой. “Mongolia mining 2016” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?