3 ХОНОГИЙН ДАРАА 500 АЖЛЫН БАЙР ЗАРЛАГДАНА

2018-09-11  

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг энэ сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Тус яармагт үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлах юм байна. Ажил горилогч нь гадаадад их дээд сургууль төгсөж ирсэн бол давуу тал болохыг зохион байгуулагчид хэллээ.   "Гадаадад сургууль төгсч ирээд ажлын байран дээрх хамгийн хэцүү асуудал нь нэгдүгээрт цалин, хоёрдугаарт соёлын ялгаа" хэмээн Шинэ хөгжлийн түлхүүр ТББ- ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал хэлсэн юм. Тиймдээ ч эдгээр 50 шилдэг аж ахуй нэгжүүдэд  дэд захирлаас дээгүүр албан тушаал хашиж, гадны соёлыг эх орныхоо хөрсөнд буулгахад хувь нэмэр оруулах хэрэгтэй байгааг онцоллоо.

Үзэсгэлэнгийн үеэр эх орондоо хөдөлмөр эрхлэх боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцох боломж бүрдэх юм. Энэхүү яармагт оролцохын тулд заавал гадаадад суралцсан байх албагүй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн уг яармагийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон байна. 

Уг яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулж байгаа юм байна.

Зохион байгуулагчид: 

“Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ:   Эх орныхоо хөгжил, гадаад сурталчилгаанд нэгдсэн бодлогоор хувь нэмэр оруулж, төрийн байгууллагуудтай нэгдсэн сувгаар харилцаж, хамтран ажиллах зорилготой “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ нь 39 улсад үйл ажиллагаа явуулдаг 158 төрийн бус байгууллагын төлөөллийг нэгтгэсэн байгууллага.

“Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ: 8 улсын гадаадад их, дээд сургуульд төгсөгчдийн холбоог нэгтгэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус холбоодын гишүүд хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт оролцоно.

“Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр 2013 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 120 гаруй аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тус байгууллага нь ажилд холбон зуучлахаас гадна хүний нөөцийн чиглэлээр сургалт, аутсорсинг, аудитын үйлчилгээг үзүүлдэг.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар болсон байна.

 “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармаг 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их тамхимд болох юм. Үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс харна уу.  

 

“ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” ХӨДӨЛМӨРИЙН               

         ҮЗЭСГЭЛЭН, ЯАРМАГИЙН ХӨТӨЛБӨР

 

Бүртгэл                             13:00 – 17:00

Нээлт  /Төрийн дуулал/    14:00 – 14:05

Нээлтийн үг                      14:05 – 14:10

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир

Мэндчилгээ                      14:10 – 14:40

Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөлөл

 “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын Тэргүүн Э.Номун-Эрдэнэ

 “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга                                                                                                                               ..А.Хосхүү

“Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Амаржаргал

Нээлттэй мэдээллийн цаг 14:40-15:40

Эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид, мөн аж төрж буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө.

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?