СИ ЖИНЬПИН ОХУ-Д ИРЛЭЭ

2018-09-11  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор БНХАУ-ын дарга Си Жиньпин мягмар гарагт Владивосток хотноо хүрэлцэн ирлээ.

БНХАУ-ын төрийн тэргүүнийг “Владивосток” олон улсын нисэх онгоцны буудлаас ОХУ-ын өндөр албан тушаалтнууд болон тус улсад суугаа БНХАУ-ын элчин сайд Ли Хуй хүлээн авлаа. 2013 оноос хойш ОХУ-д долоо дахь удаагаа айлчилж буй Хятадын дарга хоёр болон олон талт уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд түүний В.Путинтэй хийх уулзалт нь энэ онд тэдний хийх гурав дахь удаагийн уулзалт болох юм.


Си Жиньпин тус чуулганы үеэр үг хэлэхийн зэрэгцээ бусад орны төрийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийх юм байна. Энэ жилийн чуулга уулзалт “Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдвийн хүрээнд мягмар гарагаас пүрэв гарагийн хооронд үргэлжлэх юм.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?