ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОРУУД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2016-04-06  

АНУ-аас мягмар гаригт зургаан төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монголд буцаан өгсөн байна. Монголоос хууль бусаар хил гаргасан үлэг гүрвэлийн олдворууд АНУ-ын Нью-Йорк болон Юта муж улсад хураан авсан аж. Эдгээрээс хамгийн том нь Алиорам үлэг гүрвэлийн гавлын яс аж. Уг гавлын ясыг Францаас хуурамч бичиг баримтаар АНУ-д авчрах үеэр гаалийн албаныхан хураан авсан байна. Алиорам нь цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 66-70 сая жилийн тэртээд Монголын Говьд амьдарч байсан тираннозавридын бүлгийн махчин үлэг гүрвэл юм. Энэ төрлийн олдвор өдгөө дэлхийд ердөө гурав байгаа нь бүгд Монголынх юм. Хулгайлагдсан гавлыг цахим худалдааны eBay Сайтад 300.000 ам.доллароор Францын нэгэн компани үнэ хаялцуулан зарж байжээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өвгөөдөй:Гадаадын хил гаалиар хураагдаад эх нутэг монголдоо үлэг гүрвүүлийн чулуужсан яс ирлээл гэх юм. Манай улсын хилээр хэн хэзээ гаргасан нь тодорхой байгаа ч ил гаргаж шалгах арга хэмжээ авах ажил хийгдэхгүй байгаа нь юуны учир вэ. Үүнийгээ мэдээлэх болоогүй юу. Үүнийг чинь энгийн хүн хэзээч гаргаж чадахгүй асар том бүлэг этгээдүүд л байж таараа. Хөргийг ил тод хэлж зүрхэлэхгүй юм бол төрийн алба хашаад юу хийнээ. Цагдаа минь анхаараач. . 2016-04-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?