ЯПОНЫ НЭГ ӨДӨР

2018-09-12  

“Япон соёлын наадам 2018”-ыг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран 9 дэх жилдээ зохион байгуулахаар боллоо. Монгол, Япон хоёр орны ард иргэд, бизнесийн байгууллагуудын хооронд гүүр болох зорилготой тус наадам нь “Япон соёл, Япон амт, Япон чанартай танилцах "ЯПОНЫ НЭГ ӨДӨР” уриан дор энэ сарын 15, 16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.


Наадмын үеэр Японы соёл урлаг, гар урлал, хөгжөөнт наадгай, тэмцээн, уралдаан, бараа бүтээгдэхүүн, амтат хоол зэргийг олон нийтэд сурталчлан танилцуулах арга хэмжээ болох юм. Тус арга хэмжээнд Япон Улсаас 120 орчим урлаг соёл, бизнесийн байгууллагын төлөөлөгчид болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй  боловсрол, худалдаа, урлаг соёлын байгууллагууд оролцоно.
Өдөрлөгийн үеэр Японы үндэсний Тайко бөмбөрийн “Индра” хамтлаг тоглолтоо сонирхуулах бөгөөд японы кимоно өмсч зураг авахуулах, үндэсний хоолоор иргэдэд үйлчлэх, Япон улсын мэргэжлийн үсчдээр үнэгүй үс засуулах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Мөн иргэдийг Япон хэлний сургууль, боловсролын төвүүдтэй танилцах, хонжвортой сугалаа, урамшуулалд оролцож цагийг үр дүнтэй өнгөрөөхийг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Buya:Japan moodnoos garaad ydaj bainaa 2018-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?