Б.БАТСАЙХАН: УИХ-ЫГ ТАРААНА

2018-09-12  

“Их цааз их эргэлт”  ТББ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ыг тараах зорилгоор иргэд болон нам эвслийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн байна. 

“Эргэн мандуулах хүчин”-ийн УЗ-ийн дарга Б.Батсайхан "Ардчиллаар бидний олж авсан ганц том эрх бий. Энэ нь Үндсэн хуулийн 3.1-т заасны дагуу улс орноо удирдах эрх мэдлийг бүрэн олж авсан. Уг эрхийг хэрэгжүүлэх талаар хоёр заалт байдаг. Үүнд, улсаа удирдах ажилд шууд оролцох, мөн сонгуулиар дамжуулж оролцох тухай юм. Харамсалтай нь долоон удаагийн сонгуулийн дараа ийм байдлаар улс орноо хөгжүүлж, шинэчлэх боломжгүй юм байна гэдгээ ойлголоо. Өнгөрсөн хугацаанд ард иргэдийн амьжиргаа, газар нутаг, төрийн залгамж халаа, эдийн засаг, соёл, хэл ямар болж өөрчлөгдөв. Бид УИХ гэж нам дамжиж гарч ирсэн хүмүүсийг тараахыг хүсч байна. Монголын хамаг баялаг, өв соёлын бүтээлүүдийг энэ нөхөд л гадагш гаргаж байна. Бид цаашид хөгжихийн тулд энэ хүмүүсээс нэн түрүүнд салах шаардлага үүслээ. Ийнхүү бид өнөөдөр эрхийнхээ дагуу УИХ-ыг тараах гарын үсэг зуруулах ажлыг албан ёсоор эхлүүлнэ. Одоогийн байдлаар 500 хүний гарын үсэг цугларсан байгаа"  гэсэн юм.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Сонгогч:ДЭМЖИНЭ ШҮҮ 2018-09-13
хийрхэл: Засгаа унагахгүйн тулд нийгмийн массын анхаарлыг саринуулах хэрэг Хүрэлсүхэд байгаа л даа 2018-09-13
эрхэмүүдийн захиалаг:Засаг хууль бус үйлдлээ далдлах хөшиг ажиллууллаа, Эдний шудрага гэж юу байхав дээ бор ходоодоо шанаажаар дүүрэгчид л дээ 2018-09-13
Иргэн:Ийм улсаа улам хорлохыг хүссэн хүсэлдээ автан өөрийн өчүүхэн сонирхлыг дээд тавьж байгаа энэ төрийн бус байгуул**** гэгч бүтээсэн юм ховорхон нэр төр шунал тачаал нь дэндсэн ийм хөгийн юм ярьж бичиж бусдын эрх ашгийг Хасар хаягчид өөрсдийгөө юу гэж бодож явдаг юм бэ. Хол очиж өөр газар ****сан нь дээр дээ 2018-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?