ШИНЭ IPHONE "XSMAX" 2 САЯ 710 МЯНГААР ЗАРАГДАНА

2018-09-13  

Apple компани АНУ-ын Купертино хотод байрлах Стив Жобс театрт 2018 оны шинэ Iphone загваруудаа өчигдөр танилцууллаа.

2018 оны шинэ  утас болох, Flagship буюу “Iphone” брэндийг тодорхойлох өндөр хүчин чадалтай дэвшилтэт технологиудыг өөртөө багтаасан  Iphone XS, Iphone XS Max загваруудаа албан ёсоор танилцуулав.

Дэлхийн анхны долоон нанометр “A12 Bionic” чипийг өөр дээрээ агуулсан Iphone XS болон Iphone XS Max ухаалаг утаснууд нь хамгийн хурдан процессортой  болсныг сайшаасан бөгөөд хоёр сим карт дэмжих функцтэй болжээ. Мөн өөр дээрээ 12 мегапикселийн өргөн болон телефото хоёр камер суурилуулсан нь мэргэжлийн фото зургийн камерын хэмжээнд дүйцэхүйц зураг авах чадвартайг онцолсон юм. Авсан зургаа шинэ Iphone XS болон Iphone XS Max ухаалаг утаснууд дээр Smart HDR функийн тусламжтайгаар гэрэл, сүүдэр болон өнгө ялгарлыг хялбархан тодруулж, засварлах боломжтой аж. Түүнчлэн “стерео” дуугаралттай ба ус болон доргионы хамгаалалт болохыг онцолсон.

“Супер Ретина” OLED дэлгэц нь өнгө ялгарлын хувьд бусад дэлгэцүүдээс онцгой болохыг онцолсон юм. “Augmented Reality” буюу Бодит байдал дээр суурилсан виртуал функц хэрхэн ухаалаг утасны хэрэглээг өөрчлөх боломжийн талаар дурдсаны сацуу FaceID буюу нүүр таних цэсийг дахин шинэчилсэн болохыг тэмдэглэсэн.

Iphone XS нь 5.8 инчийн дэлгэцтэй харин Iphone XS Max нь 6.5 инчийн дэлгэцийн хэмжээтэйгээр тус тус 999 болон 1099 ам.долларын үнэтэйгээр есдүгээр сарын 28-нд худалдаанд гарахаар товлогджээ.

Харин 749 ам.доллараар худалдаанд гарах Iphone XR загварын утаснууд нь хэрэглэгчдийн гар дээр зургаан өнгөний сонголттойгоор ирэх аж. “Шингэн Ретина” технологиор бүтээсэн LCD дэлгэцтэй энэхүү iPhone утас нь шинэлэг бүхнийг эрэлхийлэгч хэн бүхэнд зориулсан гэдгийг Apple компани онцолсон. Мөн Apple-ын инженерүүд энэхүү танилцуулсан шинэ iPhone утасны загваруудыг байгальд орчинд ээлтэй материал болон эд ангиар хэрхэн бүтээснээ хуваалцсан ба цаашид эко байх зорилт тавьсан юм.

Ийнхүү Apple компани 2018 оны шинэ iPhone ухаалаг утасны загваруудаа албан ёсоор танилцуулсан бөгөөд 14 хоногийн дараа хэрэглэгчдийн гар дээр ирэх нь. Мөн энэ үеэрээ Apple Watch-ын шинэ загварыг нийтэд дэлгэсэн юм. Энэхүү цагний талаарх мэдээллийг энд дарж авна уу. 

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:ODO BUH MONGOLCHUD AVNA TGED 7 HYMDARHAR NI BI AVNA HAHAAHA 2018-09-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?