ГУРВАН УЛСЫН ТЭРГҮҮН ЖУДОГИЙН ТЭМЦЭЭН ДЭЭР

2018-09-13  

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн чуулганы хоёр дахь өдөр буюу өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Жигоро Каногийн нэрэмжит олон улсын өсвөрийн жүдогийн тэмцээнийг үзэж сонирхжээ.

2017 оноос хойш зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг Дорнын эдийн засгийн чуулганы спортын хөтөлбөрийн хүрээнд Путин болон Абэ нарын ивээл дор зохион байгуулдаг аж. Тэмцээнд Орос, Монгол, Япон, Хятад, Солонгосын тамирчид оролцсон байна.

Шилдэг тамирчинд Японы жүдогийн холбооны Ерөнхийлөгч, Олимпийн аварга, Дэлхийн дөрөв, Японы есөн удаагийн аварга Ямашитогийн нэрэмжит шагналыг гардуулдаг байна.  Тэмцээний төгсгөлд гурван улсын төр, засгийн тэргүүн тамирчдад шагнал гардуулсан байна.

Гэрэл зургуудаас сонирхуулъя. Эх сурвалж: ТАСС ФОТО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?