ЦЕГ ФЭЙСБҮҮК КОМПАНИТАЙ ХАМТАРЧ ХУУРАМЧ ХАЯГУУДЫГ УСТГАНА

2018-09-13  

Өнөөдөр ЦЕГ, ХХЗХ-той хамтран мэдээлэл хийлээ.

Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 онд  299, энэ оны эхний 6 сард 279 бүртгэдсэн байгаа нь эрс өссөн тоо юм. Үүний ихэнх нь иргэдийг залилах, фэйсбүүкийнх нь нууц дугаарыг олж хамаатан саднаас нь мөнгө гуйж авах урьдчилан бэлдсэн дансанд хийлгэх зэргээр үйлдэгдсэн байдаг байна.

Тиймээс ХХЗГ-аас ФБ компанийн төлөөлөгчдийг урьсны дагуу Ази номххон далайн бүсийг хариуцсан төлөөлөгчид монголд ажиллаж байгаа билээ. Фэйсбүүк компани 2018 оны 1-р улиралд 583 сая хуурамч аккаунтыг устгажээ. Тус компанийн зүгээс МУ-ын хуультай уялдуулан цахим гэмт хэргээс хэрхэн урьчдилан сэргийлэх талаар хамтран ажиллах нааштай хариу өгсөн байна. ХХЗХ-нд мэргэжлийн баг бүрдүүлж, ЦЕГ болон бусад байгууллагуудтай хамтран Фэйсбүүк компанитай шууд холбогдон ажиллахаар болсон учраас хугацаа алдахгүй хуурамч хаяг болон пэйжүүдийг усгадаг болох нь.  

Мөн энэ гэмт хэргээс сэргийлэхийн тулд цагдаагийн байгууллага болон бусад аж ахуй нэгжүүдэд сургалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.   Үүний дагуу ирэх 11 сард монголд ахин ирж, үе шаттайгаар сургалт зохион байгуулах юм байна.

Тус гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд эрүүгийн хуулийн 26-р бүлэг  буюу Цахим мэдээллийн аюулгүй байдлыг эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг дээр заасан зүйл ангиудаар хулийн арга хэмжээ авдаг байна. Өнгөрсөн хугацаанд гарсан гэмт хэргүүдэд ийм зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн аж. Мөн хүүхдийг садар самуунд уруу татах гэсэн  хуулийн заалт зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг юм байна.

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?