9 ХҮН ДАЙРЧ 46 ХҮНИЙГ ГЭМТЭЭСЭН НОЦТОЙ ОСОЛ ГАРЧЭЭ

2018-09-13  

Өчигдөр орой орон нутгийн цагаар оройны 19:30 цагийн орчимд Хятадын Хунань мужийн Хэньян хотын талбай дээр байсан бөөн хүн рүү машинтай этгээд дайран орж 9 хүний аминд хүрч, 46 хүнийг гэмтээсэн байна.

Хэргийн газарт байсан хүмүүсийн мэдээлснээр, гэмт этгээд машинаасаа үсэрч гарч ирээд хүмүүсийг хутгалсан аж. Нэгэн машин талбайн дунд зогсож буй болон хүмүүс үймэн сандарч байгаа нь Хятадын цахим сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс харагдаж байжээ.

Цагдаагийн ажилтнууд гэмт этгээдийг саатуулж, байцаалт авч байгаа бөгөөд уг жолооч нь Хэньян хотын оршин суугч байсан байна.

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?