ТҮЛШ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОНХОЛДЖЭЭ

2018-09-13  

Энэ сарын 12-ны өдрийн 22:43 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “52-ын даваа”-ны автозамын зорчих хэсэгт (сумын төвөөс урд зүгт 18 км-т) дизель түлш тээвэрлэж явсан автомашин давааны уруу руу онхолдож, дизель түлш асгарсан тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 51 км замыг туулан 23:30 цагт очиход Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу зорчиж явсан дизель түлш тээвэрлэгч Төв аймгийн Заамар сумын харьяат иргэн Д-гийн эзэмшлийн “Хьюндай” загварын (22 тн дизель түлш тээвэрлэж явсан) автомашин онхолдож, дизелийн түлш асгарч байсан аж.

Ослын газрыг хамгаалалтад авч, аюулгүй болгон, Төв аймгийн Онцгой байдлын газраас очсон ажлын хэсэг болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

 

 

Б.ХУЛАН 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?