МУИС-ААС ТОМИЛОЛТЫН МӨНГӨ АВСАН ГЭХ А.УНДРАА ГИШҮҮНИЙ ТАЛААР ИНГЭЖ ТАЙЛБАРЛАВ

2018-09-13  

УИХ-ын гишүүн А.Ундраатай холбоотой баримт цахим сүлжээнд тархлаа. Түүний гадаадад томилолтоор явах бүх зардлыг МУИС-иас гаргасан гэх баримт байна.  Харин энэ талаар тус сургуулийн Дотоод хамгааллын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга П.Лхамсүрэн “Нэр бүхий улсын их хурлын гишүүн өөрөө Физикч хүн юм билээ. Тэгээд физикийн ангийн 20 орчим оюутнуудын сургалтын төлбөрийг ивээн тэтгэсэн юм билээ. Явсан ажил нь сургуулийн холбогдолтой ажил байсан учраас Тизнийх нь мөнгийг гаргасан” хэмээн хэлсэн юм.

Уг асуудлыг тодруулбал,  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг 2018 оны гуравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд даргын урилгаар тус улсад айлчилж, хоёр орны Шинжлэх ухаан, дээд боловсрол, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлөх чиглэлээр уулзалтууд хийх бөгөөд тус бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн А.Ундраа багтжээ. 

Тиймээс түүний бүх зардлыг шийдвэрлэж өгөхийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатараас хүссэн албан бичиг тоот нь энэ юм.  Ингээд гишүүн А.Ундраагийн зардлыг болон захирал өөрийнхөө зардлыг ч мөн гаргаж, ажлын хэсэгт багтаж явжээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?