ИНТЕР НОМ ОЛНЫ ХӨЛД ДАРАГДСАНЫ УЧИР

2018-09-13  

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Хулганайн Тэргэл Интер номыг хөлд даруулав. Тэрбээр АНУ-ын Чикаго хотод амьдардаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө эх орондоо ирээд байгаа аж. Эх орондоо ирсэн гол зорилгоо ийнхүү биелүүлж  “Эргэж бүү хар” номынхоо нээлтийг  хайртай гэр бүл, эрдэмтэн багш, уран бүтээлч  анд  найз нөхөд, нүүр номын уншигчидтайгаа хамт  “Интерном”-ын их дэлгүүрт хийлээ.  

Зохиолч Х.Тэргэл энэхүү номоо “Эргэж бүү хар” хэмээн нэрлэсэн тухайгаа тайлбарлахдаа   “Хүн бүрийн нийтлэг араншин байх юм аа. Бүгд л өнгөрснөө дурсдаг, харамсдаг. Гэхдээ харамсалтай нь юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэр цаг хугацаа эргэж ирэхгүй. Тиймээс л маргааш, нөгөөдрийг үзэж харж яваадаа илүү талархаж явах хэрэгтэй. Иймээс “Эргэж бүү хар, бүү харамс, өнөөдөр, маргааш, нөгөөдөрт илүү тэмүүлж амьдар” гэсэндээ ингэж нэрлэсэн” гэлээ.

Уран бүтээлчийн хувьд хурц, гал цогтой түүний  сэтгэлгээний цараа хаа хүрч таны амьдралыг өнгөлөх, ухааруулах юуг алган дээр тань тавьсныг уншигч та эргэцүүлэн нэг бодож,  “Эргэж бүү хар” номоор тархиа цэнэглэн, тунгаан уншаарай.  

 

 

 

 

Ц.ТЭГШБУЯН   

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?