ҮЕРИЙН АЮУЛААС ҮҮДЭЖ 11 МЯНГАН ӨРХ ЦАХИЛГААНГҮЙ БОЛЖЭЭ

2018-09-14  

АНУ-ын зүүн эргийн бүс нутагт ойртон ирээд байгаа “Флоренс” хар салхи олон хүний аминд хүрч болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс ард иргэдэд анхаарууллаа. Эргийн дагуу байрладаг Умард Каролина, Өмнөд Каролина болон Виржиния муж улсын 1.7 сая орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаад гаргажээ.

Харин умард Каролина муж улсын эрэг орчмын бүс нутагт хүчтэй салхи дэгдэж, аадар бороо ороод эхэлсэн бөгөөд үерийн аюул нүүрлээд байна. Тус муж улсын 11 мянга орчим өрхийн цахилгаан хангамж тасалдаад байгаа гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.

“Флоренс” хар салхины хурд 165 км/ц болж, хоёрдугаар түвшний шуургад тооцогдон хүч нь суларсан хэдий ч хөрсний гулгалт үүсгэх хангалттай хүчтэй байгаа тухай АНУ-ын Хар салхи судлалын үндэсний төвөөс дээр дурдсан муж улсуудын оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна.

Дөнгөж 9 хоногийн өмнө Японы Осака муж, Кансай бүсийг дайрсан хүчтэй хар салхины уршгаар 10 хүн нас барж, 229 хүн бэртсэн юм.  “Жеби” шуурганы улмаас тус улсын баруун зүгийн нутгуудаар хөрсний гулгалт үүсч, хүчтэй аадар бороо орж байгаагийн зэрэгцээ салхины хурд 172 км/цагт хүрсэн тул онгоцны нислэг, галт тэрэг болон зарим замын хөдөлгөөнийг түр хаагаад байсан билээ. Тэвэл ойр ойрхон болж байгаа эдгээр хар салхи, байгалийн гамшигт үзэгдлүүд нь хоорондоо уялдаа холбоотой юу.

Уур амьсгалын өөрчлөлт болон хар салхинууд нь хоорондоо нягт уялдаатай юм байна. Далайн усны хэм нэмэгдэж, бүлээсэх тусам хар салхины хүч улам нэмэгдэхэд хүргэдэг байна. Ингэснээр хар салхинд өртөж болзошгүй нутгуудад үер усны гамшиг нүүрлэх нь түгээмэл тохиодог юм байна. Гэсэн хэдий ч байгалийн энэхүү ховор үзэгдлийг дэгдэхэд өөр бусад олон хүчин зүйл нөлөөлдөг ажээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?