ОХУ : МОНГОЛ УЛСАД ЦЭРЭГ-ТЕХНИКИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-09-14  

ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албаны орлогч захирал В.Н.Дрожжов манай улсад айлчилж байна. В.Н.Дрожжов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг хүлээн авч уулзан хоёр улсын Засгийн газар хоорондын протоколд гарын үсэг зурлаа.

Уулзалтын эхэнд хурандаа Х.Батбилэг ‘Манай сайхан оронд тавтай морилно уу. ОХУ-аас манай Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэхэд олон удаа буцалтгүй тусалж ирсэнд бид баяртай байдаг.

Тусламж үзүүлэх анхны хэлэлцээр байгуулахаас эхлээд түүний хүчинтэй хугацааг удаа дараа сунгах, зэвсэглэл техник нийлүүлэхэд ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны алба, түүний удирдлага Та бүхэн ихээхэн анхаарч чухал үүрэг гүйцэтгэж байгаад Монгол Улсын БХЯ-ны өмнөөс талархал илэрхийлье.

Энэ удаа ч Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээж, тусламжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэх боломж бүрдсэнд манай салбарынхан баяртай байна’ хэмээгээд ОХУ-аас тусламжаар ирүүлсэн зэвсэглэл, техникийг үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байгааг нэмж тодотгов.

Мөн цаашдаа Агаарын довтолгооноос хамгаалах зэвсэглэл, техникийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлэв. Уулзалтын дараа талууд ‘Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сэргээх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын протокол’-д гарын үсэг зурсан юм.Мөн ОХУ-ын талаас Монголд Т-90а танк Бтр-80 хуягт тээвэрлэгч Бмп-2 явган цэргийн байлдааны машин, С-300 фаворит зенит пуужингын цогцолбор, СУ-27 сөнөөгч онгоц 12нэгж мөн тээврийн болон байлдааны нисдэг тэрэг,РЛС буюу Радиолокацын систем нийлүүлэх болсон ба боловсон хүчинг нь ОХУ-ын цэргийн академиудад бэлтгэх юм байна.

ОХУ-аас өмнө нь нийлүүлсэн зэвсэг, техникийн иж бүрдлийг гүйцээх, ашиглалтыг хангах, цэргийн сургалт дадлагад шаардлагатай хэрэгслийг нийлүүлэх, одоо ашиглаж байгаа хуучин зэвсэг техникийг шинэчлэн сайжруулахад энэхүү гэрээ чухал ач холбогдолтой ажээ.

 

 

 

БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
иргэн:сайхан мэдээ байна. 2018-09-16
өмхий хүрэнгийн өгzөгний үсэн дээлт :Ингэлээ гээд Хятад Оросыг давж Гадны цэрэг арми орж ирэх юмуу? Юунаас ямар аюулаас сэргийлж? Тэртээ тэргүй Хятад Орос 2 улс хоорондоо хэзээ ч муудалцахгүй. Энэ 2 улс монголд цэргийн ажил****а явуулбал Монголын ****т хүчин 1цаг ч тэсэхгүй. Зүгээр л Монголд **** оруулж байгаа нь Америк Япон Нато тэргүүтэй орнуудын болзошгүй аюулаас Орос улс өөрсдийгөө сэргийлсэн давхар хаш**** барьж буй нөөц бодлого.юмааааааа 2019-03-06
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?