ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО БОЛ МОНГОЛ НИЙТИЙН АСУУДАЛ

2018-09-14  

Нийгмийн олон өөрчлөлтөн дунд олон түмнийг идэвхтэй оролцохыг уриалж сайн дурын нийгмийн үйлчилгээний хөдөлгөөнийг өрнүүлэх зайлшгүй шаардлага байгаа талаар мэргэжилтнүүд хэлдэг. Үүнийг бодит ажил болгохоор Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар-ын хамт олон БНСУ-ын мэргэжилтнүүдийг урьж сургалт зохион байгуулж байгаа юм байна.

Өөрөөр хэлбэл залуучуудын сайн дурын үйлчилгээг хэрхэн үр дүнтэй өрнүүлэх вэ гэдэг туршлагыг судалж байгаа гэсэн үг аж. Тэгвэл монголд залуусын сайн дурын ажлыг өрнүүлэх нь ямар ач холбогдолтой болохыг Гэр бүл судлаач Т.Намжил ийнхүү тайлбарласан юм. “Монгол залуучууд бэлэнчлэх сэтгэлгээнд хэт автаж байна. Ийм нөхцөлд олныг татан оролцуулах оролцоог хангах гол зүйл нь энэ сайн дурын үйл ажиллагаа. Энэ нь зөвхөн хүүхдийн залуучуудын байгууллагынхны ажил биш, монгол улсын хэмжээний асуудал”

Энэхүү сургалтын зорилго нь сайн дурын нийгмийн үйлчилгээны үндсэн суурь ойлголтыг нэмэгдүүлэх, залуучууд өсвөр үеийнхний сайн дурын үйл ажиллагааг дэмжих, удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөр төлөвлөлтийн үндсэн мэдлэг мэдээлэлтэй болж хөгжингүй орны туршлага, мэдээлэл солилцох юм.

Сургалтад  нийслэлийн 9 дүүргийн “Залуучуудын хөгжлийн төв”-ийн 35 мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар, БНСУ-ын Сайн дурын нийгмийн үйлчилгээний үндэсний нийгэмлэг хамтран 2018 оны 9 дүгээр сарын 13-14 өдрүүдэд “Сайн дурын нийгмийн үйлчилгээг дэмжиж өрнүүлье” уриан дор зохион байгуулж байгаа юм байна.

 

Б.ХУЛАН 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
УИХ-ЫГ ТАРААХ НЬ ЗӨВ ҮҮ ?