СОНГОДОГ ҮЕИЙН НОМНУУД 500-6000 ТӨГРӨГ

2018-09-14  

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний номын баяр өнөөдөр эхэллээ. Өнөөдөр маргааш хоёр өдөр үргэлжлэх тус баярын үеэр номын дэлгүүрүүд болон зохиолчид номоо хямдралтай үнээр худалдаалахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулзаж ярилцан, гарын үсэгтэй номыг нь худалдан авах боломж гардаг юм.

Энэ жилийн баяр дээр Төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Төрийн шагналт их зохиолч Д.Цоодол, Ардын уран зохиолч, СГЗ Ш.Дулмаа,  Ардын уран зохиолч Т.Галсан, Яруу найрагч Ц.Хулан, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга, СГЗ, зохиолч До.Цэнджав, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, орчуулагч Ж.Нэргүй, залуу үеийн төлөөлөл зохиолч Б.Шүүдэрцэцэг, Х.Тэргэл нар хүрэлцэн ирж уншигчидтайгаа халуун дулаан яриа өрнүүлэн, гарын үсэгтэй номоороо бэлэг барьж зургаа татуулж байлаа.

МЗЭ-ээс өөрийн архивт хадгалж байсан 1940- 1990-ээд он хүртэлх хугацаанд хэвлэгдсэн хуучин номнуудыг 500, 1000, 2000, 6000 төгрөгөөр үнэлэн худалдаалж байлаа.

Номын баярт зориулж “Интер ном” их дэлгүүр 20-50 хувь, “Аз хур”, “Мир” номын их дэлгүүр өөрийн хэвлэсэн номнууддаа баасан, бямба гарагт 20 хувийн хямдрал зарлажээ.

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?