АЖИЛ ХАЯЛТАД ДАРААХ ХАРИУЛТЫГ ӨГЛӨӨ

2018-09-14  

Багш нарын ажил хаялтыг зогсоох зорилгоор  холбогдох газрууд  хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ийнхүү ярилаа.

Тэрээр “Энэ сарын 1-нээс цалинг нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн. Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдыг 8-12 хувиар цалинг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн төсвийн орлого өсөлттэй яваа учраас төсвийн тодотгол хийх хууль эрхзүйн орчин бүрдээгүй. Миний дээр ярьсан бүх асуудлыг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг  шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна вэ гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн. Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсгээр баталгаажуулчих юм бол үндсэндээ  ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой асуудалд саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, 3 цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна” гэсэн юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?