ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХОРИГЛООГҮЙ

2018-09-14  

Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан сайжруулсан түлшний тухай ярилаа. Тэрбээр “Сайжруулсан түлшний хувьд тус бүр 200 мянган тонн түлш үйлдвэрлэх улсын болон хувийн гэсэн 2 үйлдвэрийг байгуулж байгаа. Энэ талаар ажиллаж буй 20 гаруй үйлдвэрийг консерциум болгож үлдэх 200 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэнэ. Нийслэлийн зүгээс дээрх үйлдвэрүүдэд төмөр замын гарцтай болгох, үйлдвэр барих газрыг нь олгох зэргээр дэмжин ажиллаж байна. Одоо үйлдвэрүүд баригдаад, технологийн горимыг шалгах ажилдаа ороод явж байна. Сайжруулсан түлшээ одооноос үйлдвэрлэж ирэх оны намар гэхэд бэлэн болгоно.

Түлшний түгээлтийг хот хариуцаж, томоохон хэмжээний 3 агуулахаас борлуулах цэгүүдээр дамжуулан гэрээ хийх замаар төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр түгээнэ” гэв. Харин үйлдвэртэй болтол АХБ-ны шугамаар 80 мянган тонн сайжруулсан шахмал түлш болон хагас коксжсон нүүрсийг иргэдэд нийлүүлэх үүргийг хүлээж байгаа. Энэ ажил нийслэлий Сонгинохайрхан дүүргээс эхэлж байгаа гэв. Тэрээр ААН, байгууллагуудын тухайд хэлэхдээ, “Бид гэр хорооллоосоо илүү албан байгууллага, ААН-үүдтэй агаарын бохирдлыг бууруулах талаар ажиллахад бүрэн бололцоотой гэж үзэж байгаа. Юу гэвэл Нийтлэг үйлчилгээний шинэчилж буй журмаар ч ААН, байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох явцад энэ талаар гэрээ хийж хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж байв. Өнөөдөр 3 мянга орчим халаалтын зуух ажиллаж байгаа аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Түүхий нүүрс болон сайжруулсан түлшний талаар хэлэхэд одоо нүүрсийг хориглоогүй, ирэх оны тавдугаар сарын 15-наас нүүрсийг нийслэлд оруулахгүй шийд бүхий тогтоол Засгийн газраас гарсан. Тэрнээс өмнө,  ирэх зун гэхэд бид Улаанбаатар хотын хэмжээнд 600 мянган тонн сайжруулсан түлшний нөөцөө бэлтгэчихнэ. Тэрний дараа Засгийн газар болон Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос өгсөн үүргийн дагуу нийслэлийн зүгээс хяналт тавьж ажиллах явдал бидэнд үлдэнэ” гэв.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Нийслэл хотын шуудын 2017 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн бөгөөд уг асуудалтай холбогдуулан НИТХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргасан юм. Дүгнэлтэнд, “Гэр хорооллын дахин төлөвлөлт, ажлын байр нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх зэрэг их хотын иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг хурдтай хийж хэрэгжүүлэхийг иргэд хүсэж байна. Иргэдийнхээ татварын мөнгөөр цугласан хөрөнгийг албан тушаалтнууд өрөөндөө сууж хуваарилдаг биш, ач холбогдлын эрэмбээр нь тодорхойлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай, хариуцлагатай зарцуулах шаардлагатай байна” гэжээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:Нийслэлд " Түүхий нүүрс оруулахыг хориглов " "Түүхий нүүрсийг хориглоогүй " гээд яриад бичээд байх юм аль нь үнэн байна вэ ? Өнөөх том толгойтой худалчид маань ард иргэдээрээ тоглоод тохуурхаад доромжлоод албан ту**** үлдэх гээд л бусармаг аргаа хэрэглэж байна уу ? 2018-09-14
зочин:улаанбаатарчууд ч утаагүй өртөг багатай хямд түлштэй төрийн анхаарал халамжинд онд мэнд эрүүл саруул байх нь яамайдаа харин налайхчууд ажил орлоггүй ахиад цаашилбал түлэх түлшгүй төрийн анхааралын гадна багануурын нүүрсийг голсон ч түлэхээс яахав алтанхуяг улаанбаатард туршаад утаа тортог нь урьд нь 80 -90 н жил хэрэглээд иргэдийн эрүүл мэнд амь насанд хал бал багатай налайхын нүүрсэнээс илт их хор уршигтай болохыг нь нотолчихсон болохоор хэдэн үеэрээ улс орныхоо төлөө зүтгэсэн налайхчууд өвлийг үхэлтэй биш түлэх хувь тохиождээ одоогийн налайхын удирдлагуудад иргэдийнх нь тулгамдаж байгаа бэрхшээлүүд хамаагүй юм шиг явах юмдаа ажилгүй орлоггүй түлшгүй хоолгүй иргэдээ яах вэ ? амьдрах ажиллах арга зам хайгаад очихоор ангайсан орлогч нэртэй авгай экологи ирээдүйн нөхөн сэргээлт ярих юм зүглүүлж байгаа төр яам агент**** нийслэлийн удирд**** алга дагуул хот нэртэй дагвар хүүхэд шиг болсон налайхчууд үндсэн гадна үлдсэн өрөмөө хамуулсан сүүний шавхаруу шиг хэдий болтол тэвчихэв босох шиг босоё тэмцэх шиг тэмьцэе налайхчуудыг хуурдаг хулхиддаг улс төрч нэртэй ****нуудад нам харгалзахгүй хариуг нь барья 2018-09-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?