БАГШ НАРЫН АЖИЛ ХАЯЛТ ЗОГСЛОО

2018-09-14  

Багш нарын ажил хаялт зогсож, ирэх даваа гаригаас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр болжээ. МҮЭХ-ны ажлын хэсгийнхэн нэгдсэн санал дүгнэлтэд хүрсэн байна. 2019 оны төсөвт цалин нэмэгдүүлэх заалтыг хэрэгжүүлэхийг харж байж ажил хаялтыг үргэлжлүүлэх эсэхээ бүрэн шийдвэрлэнэ гэв. 2019 оны төсөв шийдэгдэх хүртэл ийнхүү ажил хаялтаа түр зогсоож байна.

Багш нарын хувьд улс орны эдийн засгийн байдлыг харж үзээд 3 яамтайгаа зөвшилцөлд хүрсэн учраас ийм шийдвэрт хүрлээ гэсэн юм. Ажил хаялтад орсон үед ямар нэгэн сахилгын арга хэмжээг ажилтанд авч болохгүй гэдэг хуулийн заалттай.Тиймээс ажил хаясан багш нарт хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэв.

 

О.НАНСАЛМАА 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?