ДУНД ГОЛЫН ДЭЭГҮҮР ГҮҮР БАРИНА

2016-04-06  

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг концессын гэрээгээр барихаар “Ди Вай Кей Би” ХХК төсөл шалгарчээ. Концессын гэрээгээр гүйцэтгэх энэхүү төслийн хүрээнд Алтай хотхоны хорооллын доторхи автозамыг дунд голын автозамтай холбосон 30,75 метр төмөр бетон гүүр барих юм. Гүүрийн зорчих хэсгийн өргөн нь 8 метр, хоёр талдаа 1.5 метр өргөн явган хүний зам, гэрлэн дохио, гэрэлтүүлэгтэй байхаар төсөлд тусгажээ. НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргад Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих төслийг хэрэгжүүлэхээр “Ди Вай Кей Би” ХХК-тай Концесс олгох гэрээ байгуулахыг зөвшөөрөв. Ди Вай Кей Би ХХК нь 1,579,799,551 төгрөгөөр төслийг хэрэгжүүлж нийслэлээс 2017 онд 70 хувийн, 2018 онд 30 хувийн санхүүжилтийг өгөх аж.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?