ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ТАЙЛБАР ХИЙЛЭЭ

2018-09-15  

Нийслэл даяар тог тасарсантай холбоотойгоор эрчим хүчний сайд Ц.ДАВААСҮРЭН тайлбар хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр ДЦС-IV тэг зогссон. Улмаар бусад ДЦС зогссон асуудал гарлаа. Энэ нь аваар осол, технологийн гэмтэлтэй холбоогүй. Тэг зогссон учраас эргээд эрчим хүчийг сэргээхэд хялбар юм. Улс орон даяар эрчим хүч тасалдаагүй, гол хэрэглэгчид цахилгаангүй болсон. Одоогийн байдлаар ДЦС-IV хэвийн байдалд орж эхэлж байна. Эрчим хүчний саатал гарсан шалтгааныг судалж байна. Миний урьдчилж авсан мэдээллээр бол сэлгэн залгах үед технологийн горим зөрчигдсөн байж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний мэдлэггүй байдал нийт системд доголдол үүсгэж болзошгүй байна. Манай эрчим хүчний систем ноцтой аваар гарахад яг л ийм асуудал үүснэ. Тиймээс манай эрчим хүчний систем өөрөө бие даагаагүй байгаа тул бид дүгнэлт хийх хэрэгтэй. Усан цахилгаан станц бол эрсдэлээс хамгаалах гол арга зам гэж харж байна” гэв.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ZOCHIN:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАА .... БАГАНУУРЧУУД ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДАГАВРААР САР ГАРУЙ ХУГАЦААНД ХАЛУУН УСГҮЙ БАЙГААГИЙН ЗЭРЭГЦЭЭ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХАЛААЛТАА АВААГҮЙН УЛМАААС ХҮҮХДҮҮД МАШ ИХ ХАНИАД ХҮРЧ ХАТГАА АВЧ БАЙНА ШҮҮ 2018-09-16
ZOCHIN:ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДАА .... БАГАНУУРЧУУД ТАНЫ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТӨСЛИЙН ҮР ДАГАВРААР САР ГАРУЙ ХУГАЦААНД ХАЛУУН УСГҮЙ БАЙГААГИЙН ЗЭРЭГЦЭЭ ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ХАЛААЛТАА АВААГҮЙН УЛМАААС ХҮҮХДҮҮД МАШ ИХ ХАНИАД ХҮРЧ ХАТГАА АВЧ БАЙНА ШҮҮ 2018-09-16
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?