ТОГ ТАСАРСАН Ч БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ ХИЙЖЭЭ

2018-09-15  

Тог тасарснаас үүдсэн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу эрчим хүчний нэмэлт нөөцөө ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байгаагаа мэдээлсэн юм. Тухайлбал,  УНТЭ-т бүдүүн гэдэсний хавдрын мэс засал, УГТЭ-т бөөрний мэс заслыг цахилгааны нэмэлт эх үүсвэрийг ашиглан амжилттай хийжээ.  Мөн нийслэлийн амаржих газруудад 28 эх, ЭХЭМҮТ-д 9 эх хэвийн амаржсан.  2 эх кесарев хагалгаанд орсон.

Энэ үеэр 5 аймагт цахилгаан тасарсанаас Сүхбаатар аймагт 0315 цагийн байдлаар цахилгаан холбогдоогүй боловч эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Бусад аймгуудад цахилгаан хэвийн, эмнэлгийн тусламжийн үйл ажиллагаа хэвийн байна.

 

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?