МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР ШАГНАЛЫН САНТАЙ “ЭВРИКА-2018” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ ХУРАЛ 24 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2018-09-17  

Монгол Улсын Их Хурлын Даргын ивээл дор Монголын Залуучуудын холбоо, Монгол Улсын Их Хурлын 

Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамтай хамтран зохион байгуулж буй

 “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал ирэх есдүгээр сард зохион байгуулагдахаар боллоо. 

Тус Эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судлаачид, эрдэмтдийн үндэсний

 онол, шинжлэх ухааны мэдлэгтсуурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь 

нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм

 шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм.

Эрдэм шинжилгээний их хурлын үе шат, хугацаа, байршил бүртгэл, шалгаруулалт

Энд дарж бүртгүүлнэ үү?

1-р үе шат:

Хэзээ: 2018 оны 9-р сарын 15-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 15-ны хооронд явагдах 

Хаана: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спорт яамны харьяа салбар байгууллагууд болоод ЕБС, коллеж,МСҮТ, Их Дээд сургуулиуд болон аж ахуй нэгж байгууллагууд, шинжлэх ухааны хүрээлэн, судалгааны төвүүд дотооддоо зохион байгуулна.

Шалгаруулалт: Оюутан судлаач, Залуу багш судлаач,

Эрдэмтэн судлаач төрлөөс 3 салбар ангилал бүрээс шилдэг 3 оролцогч буюу нийт 9 оролцогчдыг шалгаруулж II үе шатанд тодорхойлж, МЗХ-ны Гүйцэтгэх хороонд болон албан ёсны цахим бүртгэлд бүртгүүлж оролцоно. 

2-р үе шат:
Бүртгэл: I үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд II үе шатны шалгаруултанд www.myf.mn сайтад цахим бүртгэлээр

2018 оны 10-р сарын 16-19-ны өдрийн дотор бүртгүүлсэн байх

Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 10-р сарын 25, 26-ны өдрүүдэд явагдана.

Хаана: МЗХ-оос товлосон танхимуудад болно.

Шилдэг оролцогчид дараах материалыг бүрдүүлэх. Үүнд: 

1. Оюутан судлаач, залуу багш судлаач, эрдэмтэн судлаачид харьяалагдах
сургууль, байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн тухай баримт, тодорхойлолт.

2. Эрдэм шинжилгээний бүтээлийн үзүүлэн 
• 8-10 минутад илтгэх
• 20 хүртэлх үзүүлэнтэй байх

3. Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй
• Эрдэм шинжилгээний бүтээлийн нэр
• Илтгэгчийн нэр
• Ажлын хаяг
• Мэргэжлийн чиглэл
• Утасны дугаар, и-мэйл хаяг зайлшгүй байх ба таны судалгааны ажлын гол санааг агуулсан 150-250 үгэнд багтаасан судалгааны агуулга, зорилго, хамрах хүрээ, арга зүй, үр дүнг дурдсан танилцуулга юм.

Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика- 
оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдэг 9 илтгэгч буюу нийт 27 илтгэлийг шалгаруулна.

3-р үе шат:

Бүртгэл: II үе шатны шалгаруулалтаас шалгарсан шилдгүүд III үе шатны шалгаруулалтад www.myf.mn сайтад цахим бүртгэлээр 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор дахин баталгаажуулж бүртгүүлсэн байх

Хэзээ: Шалгаруулалт 2018 оны 11-р сарын 07-ны өдөр явагдана.

Хаана: Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана. 

Шилдэг оролцогчид эрдэм шинжилгээний өгүүллээ дараах шаардлагын дагуу бэлтгэн ирүүлнэ. Үүнд:

1. Өгүүллийн нэр 
2. Судлаачийн нэр, хаяг, байгууллагын мэдээлэл
3. Хураангуй
4. Удиртгал
5. Арга зүй
6. Үр дүн
7. Дүгнэлт ба хэлэлцүүлэг
8. Ашигласан ном, хэвлэл
• Хураангуйд асуудал, таамаглал, арга зүй, үр дүн, дүгнэлтийг багтаан бичнэ. Түлхүүр үгийг ялгасан байна.
• Удиртгал хэсэгт сэдвийг сонгох үндэслэл, судлах хэрэгцээ шаардлага, асуудал, таамаглалыг багтаасан эхлэл, өрнөл, төгсгөлтэй бичвэрээр илэрхийлсэн байна.
 Сэдвийн судлагдсан байдлыг энэ хэсэгт багтаан ишлэл зүүлттэй бичнэ.
• Аргазүй нь судалгааны арга, аргачлал, үйл ажиллагаа, алхам, процедур, өгөгдөл цуглуулсан аргыг багтаан илэрхийлсэн байна.
• Судалгаанаас гарах үр дүнг тоон болон чанарын шинжилгээний аргууд хэрэглэн нотолж баримтжуулсан байх ба судлаачийн хувийн үзэл бодлоос ангид байна.
• Дүгнэлт ба хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнд суурилсан, түүнээс мөрдсөн утга, санааны илэрхийлэл байна. Энэ хэсэгт судалгааны үр дүн, дүгнэлтийн онолын болон практик ач холбогдлыг дурдаж болно. Хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнгийн хамрах хүрээ, хил зааг, хязгаарыг тогтоосон үндэслэл бүхий эргэцүүлэл тул түүнийг учир шалтгаан үндэслэлтэйгээр илэрхийлсэн байвал зохино.

Шалгаруулалт: Хүн нийгэм, Дэд бүтэц, Улс ардын аж ахуй салбараас “Эврика- оюутан судлаач”, “Эврика- багш судлаач”, “Эврика-эрдэмтэн судлаач” ангилал тус бүрээс шилдгийн шилдэг 3 илтгэгч буюу нийт 9 илтгэлийг шалгаруулна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?