ГОВИЙНХОН ЭЛСЭЭР ҮЛЭГ ГҮРВЭЛ ХИЙЖ ҮЗЭГЧДИЙГ АЛМАЙРУУЛЖЭЭ

2018-09-17  

2018 оны 09 сарын 14-15-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг Монголын есөн гайхамшгийн нэг болох Хонгорын голд "Элсэн манхны баяр 2018" арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулагджээ. Тус баяр нь Өмнөговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон түлхэц өгөх эвэнт арга хэмжээ аж.

Баярын үеэр Элсний волейбол, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говийн тухай дууны уралдаан, элсэн марафон, элсэн барималын уралдаан болж аваргуудаа тодоруулсан байна.

 Тухайлбал:
Элсэн барималын уралдаанд
1.Сэврэй сумын ЕБСургуулийн Д.Амгаланбат ахлагчтай баг
2.Даланзадгад С.Борхүү ахлагчтай баг
3. Сэврэй сумын ЕБСургуулийн С.Гантуяа ахлагчтай баг

Элсэн уулын оргил булаацалдах / эрэгтэй 25 дээш нас /
1. Чулуунбайгал Сэврэй
2. Ням Говийн анар ХХК
3. Рэнцэндорж . Сэврэй

Элсэн уулын оргил булаацалдах / эмэгтэй 25 дээш нас / 
1. Нарантуяа Сэврэй
2. Л.Дашзэвэг Сэврэй
3. Л.Алт / Говь дисковери /

Марафон гүйлтийн тэмцээнд / эрэгтэй 25 дээш нас /
1. Чулуунбайгал Сэврэй
2. Ням Говийн анар ХХК
3. Ч.Жанчив

Марафон гүйлтийн тэмцээнд / эмэгтэй 25 дээш нас /
1. Л.Алт Сэврэй
2. М.Нарантуяа Сэврэй
3. Н.Энхтуул Жуулчин говь багууд тус тус эхний гурван байруудыг эзэллээ.

Энэ жилийн Элсэн манхны баярын үзэгч оролцогчдын хамгийн их үзэхийг хүссэн цугларсан шинэ төрөл болох Авто машины уралдаан болж нийт 12 машин, 24 тамирчин, 30 гаруй механикч оролцож үзэгч олонд эр зоригийг харуулсан уралдааныг үзүүлсэн байна.

Тус тэмцээний
1-р байрт: Мэндийн говь ХХК-ийн тамирчин спортын дэд мастер Б.Нямдаваа, О.Төмөрөө
2-р байрт:Тэлмүүн доной ХХК, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын тамирчин Э.Нямжав, Б.Баярбаясгалан
3-р байрт: Элсний хүч ХХК-ийн тамирчин Э.Мөнх-Оргил, Р.Ган-Эрдэнэ нар шалгарсан байна.

Багийн нэгдсэн дүнгээр 
1. Сэврэй сумын Дуут манхан баг
2. Жуулчин говь баг
3. Говь дисковери багууд эхний 3 байрыг эзэллээ 
Уг арга хэмжээнд Даланзадгад ,Гурвантэс, Ноён Баяндалай, Хүрмэн ,Булган ,Ханхонгор, Мандал-овоо Сэврэй сумдууд Улаанбаатар хотоос тамирчид оролцогчид үзэгчид 240 авто машин нэг машинд 5 хүнээр тооцоход 1200 гаруй хүн цуглажээ.

 

Б.ХУЛАН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?