ЭМГЭНЭЛ

2018-09-17  

Хайдавын Галжав

1924 - 2018

Ахмад дайчин, сурган хүмүүжүүлэгч Хайдавын Галжав 2018 оны 9 дүгээр сарын 12 - ны өдөр 95 насандаа хүнд өвчний улмаас таалал төгслөө.

Тэрээр 1924 онд Ховд аймгийн Буянт сумын Зумъяагийн гол гэдэг газар малчин ард Хайдавын хүү болон төрсөн. Бага насандаа эцэг эх, эгч дүү нарын хамт мал маллан аж төрж байв.

Х.Галжав бага, дунд сургууль, ахлах офицерийн бэлтгэл сургууль, Багшийн сургууль, Улсын багшийн дээд сургууль, Хөдөлмөрчдийн эвлэлийн дээд курсыг тус тус дүүргэсэн.

Х.Галжав 1945 - 1947 оны чөлөөлөх дайнд оролцож, Монгол улсаа харийн түрэмгийллээс хамгаалах, цэрэг дайчдыг бичиг үсэгт сургах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, энхийн цагт залуучууд, хөдөлмөрчдийн амралт, рашаан сувилал, хүүхдийн зуслангийн үйлчилгээг хөгжүүлэх, хөдөлмөрчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн оюуны болон соёлын,  улс, олон улсын чанартай төрөл бүрийн арга хэмжээг хамт олноо удирдан зохион байгуулах ажилд амь бие, сэтгэл зүтгэлээ нэр төртэй зориулсан ахмад дайчин, соёл, боловсрол, гэгээрлийн салбарын олноо танигдаж хүндлэгдсэн зүтгэлтэн байсан.

Х.Галжав Монгол цэргийн клуб (одоогийн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга) - ын номын багш, дуучин, бүжигчин, Ховд аймгийн Буянт, Цэцэг сумын сургууль, Улаанбаатар хотын 2 дугаар сургуулийн багш, 27 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгч, Өмнөговь аймгийн боловсролын хэлтсийн дарга, Улаанбаатар хотын захиргааны боловсролын хэлтсийн байцаагч, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд референт, амралт, рашаан сувиллын хэлтсийн дарга, Үйлдвэрчний соёлын төв ордны орлогч дарга, хэлтсийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж ардын арми, боловсрол, үйлдвэрчний эвлэлийн салбарт нийт 45 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн.

Х. Галжав Өмнөговь аймгийн Сэврэй, Баян – Овоо сумын 11 дүгээр тойргийн Ардын депутатын хурлын депутат, аймгийн захиргааны зөвлөлийн гишүүн, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн гишүүн, Улсын багшийн дээд сургуулийн хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны дарга, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны ахмадын хорооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг хариуцлагатай гүйцэтгэж байлаа.

Хайдавын Галжавын ажил, хөдөлмөрийн үр дүн, хичээл зүтгэлийг төр, засаг, олон нийтийн байгууллагаас үнэлж Эх орны дайны “Бид ялав”, “Жуков” медаль, “Ардын боловсролын соёл түгээгч багш”, “Ахмад дайчин” цол, “Алтан гадас” одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, “Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн” хүндэт тэмдэг, МҮЭ - ийн “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” тэмдэг, “Хүний төлөө” медаль, Монголын пионерийн байгууллагын Хүндэт тэмдэг, Хүүхдийн төлөө Үндэсний газрын “Сайн үйлс” медалиар тус тус шагнасан.

Бидний хүндэт аав, өвөө, буурал өвөө Хайдавын Галжав таныхаа туулж өнгөрүүлсэн ажил амьдрал, үлгэр дуурайллыг үр хүүхэд,  ач, зээ, гуч бид бахархан дурсаж, захиж үлдээсэн сургаалийг тань үеийн үед дамжуулан өвлүүлж биелүүлэх болно.

 

Ум сайн амгалан болтугай.

ҮР ХҮҮХЭД, АЧ, ЗЭЭ, ГУЧ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Галаа:Тэнгэр таалаг таныг. 2018-09-17
nomin:миний өвөө эх орноо хамгаалж чадсан олон баатарлаг дайчдын нэгэн билээ. Өвөө минь даруухан, аливааг зохион байгуулах харилц****тай шилдэг менежер хүн байсан байх гэсэн сэтгэлд надад төрсөн билээ. 2018-09-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?