ЗАДАЛЖ ҮЗЭЭГҮЙ 60 ЖИЛ БОЛСОН ПЯНЗНУУД ХҮРТЭЛ БИЙ

2018-09-17  

Шар навчис, халуун кофе, дөрвөлжин хээтэй ноосон адяаль, ил галын дэргэд уянгалаг пянз сонсонгоо хуучны сайхан түүх ярих... хэчнээн амар амгалан гээч.

Пянз гэснээс та пянзны талаар хэр сайн мэдэх вэ?

Манай улсын хувьд 1933 онд анх пянзны бараа харсан юм билээ. 1920-д оны үед Англид дуу бичлэгийн студид дэлгэрснээс үзвэл 10 гаранхан жилийн дараа орж ирснийг харахад басчиг хөгжмийн соёлтой орон байж шүү. Хамгийн анх "Эр бор харцага"-ыг хойд хөршрүү захиалж, пянзан дээр бичүүлж ирснээс хойш олон зуун дуу бичүүлж пянзны соёлыг түгээж эхэлжээ. Гэвч сүүлийн 30 жилд хөгжмийн төрөл жанр өөрчлөгдөхийн хэрээр манайд пянзны соёл алдагдаж, сонсдог хүн ч ховордсон байна. Тиймдээ ч өнөөдөр наад захын хөгжмийн дэлгүүрт пянз тоглуулагч байдаггүй билээ. 

НЭН ХОВОР 300 ОРЧИМ ПЯНЗНЫ ЦУГЛУУЛГА ДЭЛГЭГДЖЭЭ

(Дээрх хоёр пянзны ковер зураг нь солигдоод ирчихсэн юм билээ. Соёл эрдэнийн зургийг Баянмонгол дээр хэвлүүлчихэж. Ирснийхээ дараа хөөрхөн маргаан дэгдээсэн гэж байгаа юм)

Харин өнгөрсөн Бямба гарагт дэлхийн болоод монголын дуу хөгжмийн алтан сан хөмрөгөөс дэлгэн толилуулсан “World music gallery” нээлтээ хийжээ. Энд 1933 онд Москва хотод олон улсын ажилчны олимпиадад манай хэсэг хөгжимчид, дуучид, удирдаач нар очиж бүртгүүлснээс үүдэлтэй пянз цомгоос эхлээд хамгийн сүүлд 1987 онд бичигдсэн Төрийн соёрхолт Шаравын 2-р симфони хүртэлх нэн ховор 300 орчим пянзны цуглуулга хүртэл багтсан байна. Яг л музейн үнэт үзмэр мэт түүхийн нандин дурсгалууд, цаг үеийн алтан дуунууд энд амьсгалж байх аж. Хараа булаасан олон цуглуулгуудыг булан бүрт ангилан дэлгэж, хэвлэлүүдийг шалан дээр хүртэл үзүүлсэн нь сонирхолтой. Зөвхөн пянз гэлтгүйгээр дэлхийн одуудын уран зураг, цагийг эзэлсэн агуу дуучдын баримал зэрэг багтсан нь галрейг улам баялаг болгожээ. 

ЗАДАЛЖ ҮЗЭЭГҮЙ 60 ЖИЛ БОЛСОН ПЯНЗНУУД ЛАЦТАЙГАА БАЙНА

(Энэ бол лацтайгаа байгаа пянзнууд. 60 жилийн турш нэг ч задлаагүй гэсэн үг. Магад захиалж хийлгэчихээд мартчихсан ч байж мэднэ. Эсвэл хэзээ нэгэн цагт бидэнд шинэ пянзны үнэр мэдрүүлэхээр зориуд хадгалсан ч байж болох юм)

Дэлхийн дуу хөгжмийн түүх, өв соёлыг дэлгэрүүлэх, дуу хөгжимд дурлагч залуусын оюуны боловсролд жинтэй хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдсан анхны галерей гэгдэх энэ газар дэлхийд хоёрхон байдаг пянзны нэг хүртэл байх аж. Тэр ч бүү хэл захиалж хийлгэчихээд задалж үзээгүй 60 жил болсон пянзнууд лацтайгаа байгаа нь хачирхалтай бас хүндэтгэлтэй. 

Хөгжмийн үүсэл хөгжил, чиг урсгал, хамтлаг дуучдын түүх намтар, пянз цомог, уран зураг, уран баримал, ном сэтгүүл гээд ерөөс хөгжимтэй тэр дундаа пянзтай холбоотой нэлээд өргөн агуулгыг та эндээс мэдэж болно. Монголын анхны пянзны энэхүү галлрейн Монгол талын хэсэгт “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн тэргүүн С.Түвдэндоржийн цуглуулгууд голчлох юм. Түүнчлэн Монгол улсын дуу хөгжмийн түүхэн замналын хугацаанд хийгдэж байсан тэмдэг одон медаль, хэвлэгдэн гарч байсан ил захидал, ном зохиолоос гадна нэн ховор үзмэрүүд багтжээ.

Харин дэлхийн дуу хөгжмийн хэсэгт Зураач, цуглуулагч Д.Батбилэгийн уран зургийн бүтээлүүд, түүний цуглуулгаас бүрдсэн Rock, Jazz, Bluz, Pop, Hip hop, RMB зэрэг хөгжмийн бүхий л чиг урсгалаар уран бүтээлээ туурвисан хамтлаг дуучдын пянзнууд багтсан байна.

(1960,70, 80-аад оноос хойшхи үеийн дуу хөгжим урлаг судлалын тухай бичсэн нэн ховор ном, сэтгүүлүүд) 

БҮХ ПЯНЗНУУД ХУУЛБАРЛААГҮЙ, ЭХ ХУВИАРАА

Алдарт Битлз хамлагийн White цомгоос эхлээд тухайн цаг үедээ жагсаалтад 361 долоо хоног тэргүүлж байсан зэрэг бүх цомог эх хувиараа байгаа нь үнэхээр ховорхон тохиох боломж. Blues, R&B-ийн  нэрт төлөөлөлгч Bill Haley-с эхлээд домогт ACDC, Queen, Michael Jackson зэрэг олон алдартнуудын хөрөг зураг болон 2000 гаран пянзны эх хувиас сонсож аналоги буюу хөгжмийн амьд дугаралтыг та мэдэрч болох нь.

Эсвэл та гэртээ гав ганцаараа, хөл нүцгэн эрхэлж, Beatles-ийн Let it be-г сонсонгоо, нүдээ аниад үл мэдэг найгаж жинхэнэ кайфийг мэдэрч ч болох юм. Тэгвэл “World music gallery”-ийн хамт олон галлерей гэх энэхүү байраа өргөжүүлж таныг яг л гэртээ байгаа юм шигээр ая тухыг хангаж, зөөлөн буйдан дээр тухлан суугаад хүссэн дуугаа пянз тоглуулагчаас чихэвчээр сонсох боломжийг нээх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Ингээд уншигч танд “World music gallery”-аар зочилсон фото сурвалжилгыг хүргэе.

(1954 онд анх хэвлэгдэж байсан Геннисийн номнууд энд бараг ихэнх нь бий. гайхалтай биш гэж үү)

(Бидний баг энэ пянзаар Хэнтийн өндөр ууланд гэх гайхамшигтай аялгууг яг л хөгжимчнийх нь хажууд байгаа юм шигээр сонссон юм.

Яахын аргагүй догдлол төрүүлсэн мөч)

(1954 онд хэвлэгдсэн анхны Геннисийн ном)

(Дээхнэ үеийн хөгжмийн чиг хандлага, урлагийн одууд, тэдний хувийн амьдрал, хөгжмийн урсгал зэрэг бүхий л "амьдралыг" цуглуулснаа энд дэлгэж, шалан дээр Хар нүхэн хэлбэрт орж буйгаар үзүүлжээ. Нэг бол энэ хар нүхнээс асар их мэдрэмжүүд гарч ирж байгаа ч юм шиг)

("World music gallerry"-д хэн ч очсон үүд хаалга нь нээлттэй. Та эндээс хэзээ ч харж байгаагүй мянга мянган зүйлсийг харахаас гадна музейн санаачлагч, тайлбарлагчаар бодит түүхүүдийг яриулах боломжтой. Гайхалтай бүтээлч биш гэж үү)

(1964 оны 11-р сард бичигдсэн Москва хотод бичигдсэн Тунгалаг тамир, Дүүжин хуар тэргүүтэй дуунууд)

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Пянз цуглуулагч:Үнэхээр сайхан үзэсгэлэн гарсан байна. Манайд яг ийм үзэсгэлэн хэрэгтэй байлаа 2018-09-18
sonirhogch:gaihaltai orchintoi yumaa odoo coffe uugad suudag bol yst tasarlaa l gesn ug 2018-09-19
x:sanaachilsan hun ni bayraa geed hodolmorch zaluu bii dee 2018-09-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?