“Тархи судлал”-ын Олон улсын байгууллагын Ази номхон далайн бүсээс зохион байгуулж байгаа тархи судлалын олон улсын сургалтын нээлтийн арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө. IBRO буюу тархи судлалын олон улсын байгууллагаас манай улсад зөвшөөрөл өгсний дагуу анх удаа Монгол улсад зохион байгуулж байгаа юм байна. Тус сургалт нь дөрвөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд тархи судлалын чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эмч мэргэжилтнүүдээс сонгогдсон 24 оролцогч сургалтад хамрагдлаа.
Манай улсын хувьд онол практикийг хослуулсан судалгаа шинжилгээ хийх цогц лаборторитой болсон нь бүсийн тархи судлалын олон улсын хуралд үнэлэгдэхүйц болжээ. Энэхүү хуралд тархи судлалын томоохон төлөөлөл болох Япон улсын доктор Хиромото болон манай улсаас АУ-ны доктор Б. Дамдиндорж, М.Дамбадорж, Л.Энхсайхан, Д. Цэвэлмаа тэргүүтэй шилдэг эмч мэргэжилтэн, судлаачид эрдэм шинжилгээний ажлаа тайлагнаж илтгэл тавихаар болжээ.
Ц.ТЭГШБУЯН