НОБЕЛИЙН ШАГНАЛТНЫ ЛЕКЦ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛНО

2018-09-18  

Хүний тархинд цаг хугацаа, орон зайн мэдрэмж хэрхэн хадгалагддаг, түүнийг боловсруулах механизмийн талаар хийсэн судалгаагаар 2014 онд Нобелийн шагнал хүртсэн нэрт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер Төрийн ордонд үнэ төлбөргүй лекц уншихаар болжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас жил бүр Нобелийн шагналт эрдэмтдийн лекцийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд анхны зочноор доктор, профессор Эдвард Мозерийг урьсан байна.

Түүний лекцийн үеэр “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд зохион байгуулах бөгөөд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Норвеги, Швейцар, Испани, Япон зэрэг 11 орны тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд оролцож, илтгэл хэлэлцүүлэх аж. Энэ нь Монгол Улсад тархи судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах боломж бүрдэнэ гэдгийг МонголынНейросайнс нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Л.Баттүвшин хэллээ.

Монгол Улсад тархи судлалын чиглэлээр мэргэшсэн ердөө таван эрдэмтэн байдаг байна

Тиймээс энэ удаагийн лекцээр дамжуулан улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломж бүхий Тархи судлалын хүрээлэн байгуулж, эрдэмтэн судлаачдыг судалгаа явуулах, дэлхийн шилдэг эрдэмтдийг урьж туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг зохион байгуулагчид онцоллоо. Энэ сарын 24-нд болох тус лекцэд оролцох хүсэлтэй 200 хүнийг энэ сарын 19-ны 12.00 цагаас эхлэн энэхүү цахим хуудсаар дамжуулан бүртгэх юм.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Гялайлаа:гайхалтай монгол улс бас энэ тал дээр анхааардаг л юм байж 2018-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?