Валют арилжааны Найман шарга төв дээр өнөөдрийн 10.31 минутын байдлаар ам.долларыг 2500 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна.
Ингэж долларын ханш 2500 давсныг монгол банкнаас тодруулахад “Эдийн засгийн идэвхжил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн” гэв.
Харин банкуудад ямар байгааг хүргэе. Хаан банк 2496 төгрөгөөр худалдан авч, 2502 төгрөгөөр зарж байна. Харин Голомт банк бэлэн бусаар ам.долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, зарах нь 2502 төгрөг. Мөн бэлнээр 2496 төгрөгөөр худалдан авч 2506 төгрөгөөр зарж байна. Хас банкны өнөөдрийн ам.долларын ханш авах нь 2497 төгрөг зарах нь 2503- 2505 төгрөгийн хооронд байна. Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банкны ам.долларын ханш авах нь 2496-2497 төгрөг зарах нь 2504-2507 төгрөг байна.
Найман шаргын ченжүүд энэ ханшийг дахин хэлбэлзэж магадгүй гэсэн юм.
Б.ХУЛАН