“7 ҮЕИЙН ТӨГСӨГЧИД ХАМТРАН ТОГЛОСОН КИНО”

2018-09-18  

Нэг сургуулийн 7 үеийн төгсөгчид хамтран тоглосон “Хүний цаана” уран сайхын кино 10-р сарын 11-нд “Зайсан хилл” цогцолборт нээлтээ хийхээр болжээ. Бид тус киноны Гол дүрийн залуу болох Булдок-д тоглосон, залуу уран бүтээлч Е.Даваасүрэнтэй ярилцлаа.

Шинэ уран бүтээлд тоглосонд баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө таницуулахгүй юу ?

Би 2013 онд КУДС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Манай ангийн багшийг Б.Даваасүрэн гэдэг багш бид  хоёр  адилхан нэртэй. Багш маань УДЭТ-т насаараа ажилласан хүн. Багаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Жүжигчин мэргэжилдээ үнэхээр их хайртай. “Этик” продакшний  анхны уран бүтээл болох “Хүний цаана” хэмээх уран бүтээлд Болдок гэдэг хөдөлгөөнтэй залуугийн дүрд тоглооч гээд МУСТА А.Энхжин, Зохиолч найруулагч Г.Даваазул ах нар маань санал тавьсан учраас маш их хичээн ажиллалаа. Энэ дүр надад маш их таалагдсан. Киноны дэггүй, саваагүй талыг харуулахыг зорьсон. Өмнө нь комедид тоглож үзээгүй учраас миний хувьд маш том нээлт болж чадлаа. Хэр зэрэг хичээл зүтгэл гаргасныг үзэгчид маань дүгнэх байх.

Дүрийн тухайд товч танилцуулаач?

Булдок нэртэй дүр. Ер нь бүх л юмны урд ам нь түрүүлж бие нь хойно хоцорч явдаг ийм дүр л дээ. Бүх юм дууссаны дараа бүхнийг өөрөө бүтээчихсэн юм шиг хэлбэр үзүүлж явдаг сахилгагүй нөхрийн дүр боловч  цаад хүн нь амь тулаад арга барсан цагт  айж хулчийлгүй ямар их зориг зүрх тэвчээр гаргаж байгааг харуулсан тийм дүр байгаа.  

Киноны хэлбэр экшн гэхээр хүнд төрөл  байна. Тэр хэмжээгээрээ хүмүүст амьдралын утга учрыг тод томруунаар харуулах боловуу?

Энэ бол эх орон, ээж, найз нөхдийнхөө төлөө яваа эгэл жирийн монгол залуусын амьдралыг харуулсан экшн кино юм. Залуу уран бүтээлчдийн цэвэр хүсэл тэмүүлэл дээр өндийсөн уран бүтээл л дээ.

Кино багийн онцлог юу вэ?

“Этик” продакшний шинэхэн уран бүтээлд КУДС-ийн 7 үеийн төгсөгч уран бүтээлчид хамтран тоглосон нь нь үе үеийн уран бүтээлчдийнхээ чансааг харуулсан  томоохон онцлог  уран бүтээл төрж  удахгүй үзэгчдэд  толилуулах  гэж байна.

“Хүний цаана” уран сайхны кино дан ганц ЭТИК продакшны бүтээл үү?

“Этик” продакшн болон  “Событ” продакшн хамтран бүтээсэн. Событ продакшн “Хүний цаана” киноны хийц дээр ажиллаж зарим жүжигчид маань ч тус кинонд  дүр бүтээж оролцсон.

Ярилцсанд бярлалаа, уран бүтээлийн урт замд тань өндөр амжилт хүсье.

ТА БҮХЭНД "ХҮНИЙ ЦААНА" КИНОНЫ АЛБАН ЁСНЫ ТРЕЙЛЛЭРИЙГ ХҮРГЭЖ БАЙНА ЭНД  ДАРНА УУ 

Ц.ТЭГШБУЯН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Erdenebayar:Good job 2018-09-18
b:amjilt hvsie saihan sanagdaj bn 2018-09-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?