ӨНӨӨ ШӨНӨ ЗАРИМ НУТГААР ЦАС ОРНО

2018-09-18  

Налгар намрын өдрүүд удаан үргэлжлэхгүй нь. Гэнэтхэн сэрүүсч зарим нутгаар цас хүртэл ороод байгаа билээ. Өвлийн агаар ойртож буйг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлээ. 

Тухайлбал өнөө шөнө Завханы зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Маргааш өдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. 

Харин нийслэлд энэ Пүрэв гарагаас эхлэн хасаг градус руу шилжих нь. 

Иймд Цаг уур орчны шинжилгээний газраас малчид тариаланчид, ард иргэдэд онцгойлон анхааруулж байна. 

 

Б.ХУЛАН 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?