Жил бүрийн өдийд Ц.Балдорж сангаас шилдэг бүтээл туурвисан сэтгүүлчид, тэдний бүтээлийг нэрлэдэг уламжлал тогтсон. Монгол улсын үе үеийн ерөнхийлөгчид уригдаж, энэ цагийн ерөнхийлөгч нь гол шагналыг нь гардуулдаг. Шилдэг бүтээл туурвисан сэтгүүлчид Балдорж сангийн мөнгөн шагнал, энгэрийн тэмдгээр шагнуулдаг. Дээр нь эхний аравт багтсан сэтгүүлчдийг Гонконгт аялуулдаг шагнал дагалддаг. Тэргүүн шагналыг нь голдуу өдөр тутмын аль нэг сонины сэтгүүлч, түүний бүтээлд олгодог нь Ц.Балдорж сонины гарал үүсэлтэй гэдэгтэй холбоотой байж магад. Өнөөг хүртэл телевизийн бүтээл тэргүүн байрыг эзэлнэ гэдгийг мэдэлгүй ирсэн. Магадгүй энэ жил ч гэсэн энэ уламжлал хадгалагдан үлдэхийг үгүйсгэхгүй. Та бүхэн энэ үдэш оны шилдэг бүтээл туурвисан сэтгүүлчийн нэрийг сонсох нь ээ.
Өнгөрсөн жилийн Балдорж сангийн тэргүүн шагналыг ерөнхийлөгч Баттулга "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч Энхмартад олгосон юм.
Ш.ДУЛМАА