ДАЛАН ДАВХРЫН ШАРИЛЫГ НҮҮЛГЭЖ БАЙНА

2018-09-19  

“Далан давхар”-ын оршуулгуудыг нүүлгэн шилжүүлж, тус газарт бүтээн байгуулалт хийхээр нийслэлээс төлөвлөөд удаж байна. Засгийн газрын 88 дугаар тогтоолын дагуу Нийслэлийн агаарын бохирдолыг бууруулах, 21.392 айл өрхийг 4КВт-ын цахилгаан халаагуур хэрэглэх, техникийн боломж бүрдүүлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй  чадал бүхий "Хүчит шонхор" дэд станцыг барих юм. (Тус дэд станц нь 110/10 кВ-ын 2х40 мВА-ын хүчин чадалтай )

Тэгвэл барилга угсралтын ажил эхлэхээр зэхэж буй учир нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүлжээ. Барилгын ажилтай холбоотой нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож, уулзсан гэдгээ албаныхан хэллээ. Зөвхөн станц барих газар дээрх шарилуудыг мэргэжлийн байгууллагууд чандарлахаар болжээ.  Тус газарт ойролцоогоор 42 мянга гаруй шарил  байдаг ч  зарим нэг нь  эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон байна.

Тиймээс шарилуудын ар гэрийнхэнтэй нь холбогдож учир байдлыг хэлэхэд эерэгээр хүлээж авсан тухай хэллээ. Тэд 400 орчим иргэдтэй уулзаж, зарим шарилыг таниулах ажил хүртэл хийж албан ёсны зөвшөөрөл авснаа хэлсэн юм.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?