ГОЛДУУ Л БААСАН ГАРАГТ, ШӨНИЙН О1.00 ЦАГТ Л ҮНЭЭ НЭМЭХ ҮҮРГИЙГ БИДЭНД ӨГДӨГ

2018-09-19  

Сайд дарга нар амьдрал сайжирч байна, эдийн засаг сэргэлээ гэж дуу дуугаа авалцан хэлж ярьж буй. Засаг цаг буюу засах цагийг чихээрээ сонсвол амьдрал сайжирч байна. Харин нүдээрээ бодит амьдралыг харвал тэс өөр дүр зураг харагдана. Дарга нарын нэр хүнд навсайтлаа унажээ. Тэдний хэрэг болгосон ухуулга, ярианд иргэд нэгэнт итгэхээ ч больж. Сонссон ч сонсоогүй мэт үл тоодог болжээ. Энэ онд усны, цахилгааны үнийг төрөөс наадмын өмнөхөн нэмсэн. 7 төрлийн татварыг нэмснийг АН-ын дарга С.Эрдэнэ онцолсон.

Дээр нь шатахууны үнэ энэ жилд гэхэд 4 дэх удаагаа, хамгийн сүүлд 10 хоногийн өмнө 40 төгрөгөөр нэмэгдлээ. - Голдуу л, баасан гарагт, шөнийн нэг цагийн орчимд үнээ нэмж зар гэдэг үүргийг бидэнд өгдөг гэж шатахуун түгээгчид хэлж байна. Нөгөөх захирлуудыг хар баасан гарагт баривчилдаг гэдэг шиг, үнийг ч мөн нэмэхдээ Баасан гарагт, гэхдээ 01.00 цагийн орчимд тушаадаг гэнэ. Ийм л амьдрал өрнөж байна.

Ганц өдөр цахилгаан тасрахад, нийслэл хот уух унд цай, идэх аяга хоол үгүй хоцорч байна. Гудамжинд нь машины түгжрэл. Бие засаж, хөнгөрөх ч нөхцөлгүй, арчаагүй байдалд орж байна. Мэдээлэл ч үгүй, холбоо ч үгүй. Үндэсний телевиз нь ч тас. Ямар ч мэдээ мэдээлэлгүй ард иргэдээ үлдээж байна. Нийслэл хот маань арчаагаа алдав. Улс орон маань ямар ч аюулд өртөхөд ойрхон байгаа нь харагдав. Ийм л амьдралыг баталгааг дарга нар, эрх баригчид бидэнд олгож байгаа юм байна. Ард иргэд ч залхаж, нэгэнт дөжирчээ. Наймаанд бас "шал" үнэ гэсэн заалт байдаг. Энэ бол барааны үнэ унахад үүнээс доош нь тооцохгүй гэсэн үг гэдэг ойлголт. Тэгвэл " амьдралын шал түвшин" гэдгийг тогтоож өгөх юм биш үү, ядахдаа, ард иргэддээ, эрхэм эрх баригчид аа.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
гашуудагч:саарал байшингийн цонхоор ард түмний амьжиргаа олон дахин өсч харагддаг бололтой. их хурлын гишүүдийн булай булхайг сонгогчид нь тогтохгүй гараад зайлмаар илчилж шүүмжлэх юм гэтэл гишүүд хэнэггүй сууаад байхыг бодоход салж боломгүй онцгой их олз олдог газар бололтой. 2018-09-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?