ХҮҮХЭД ХУЛГАЙЛСАН О-Г ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА

2018-09-19  

Энэ сарын зургааны өдөр “Чингэлтэй дүүргийн V хороо буюу “Тэди” төвийн орчмоос хүүхэд алга болсон” гэх дуудлага цагдаагийн байгууллагын 102 утсанд ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хүүхдийг шуурхайлан хайсны үр дүнд есдүгээр сарын 7-ны өдөр алга болсон хоёр настай хүүг Эрдэнэт хотоос эсэн мэнд олж, хамгаалах байранд хүргэжээ. 

Хоёр настай хүүхдийг хулгайлсан этгээд 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоон улс орон даяар эрэн сурвалжилж байгаа гэж Цагдаагийн ерөнхий газрынхан хэллээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Иймээс эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Он гарснаас хойш хүүхэд хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад 10 бүртгэгджээ. Одоогийн байдлаар оршин суугаа газраасаа сураггүй алга болсон 2000 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Ихэнхдээ сургуулийнхаа ойр орчим, гэрийнхээ гадаа тоглоомын талбайд тоглож байгаад сураггүй сураггүй алга болсон гэх тохиолдлууд бүртгэгдсэн байна. Хүүхэд хулгайлах гэмт хэрэг өмнөх жилүүдээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

 

Б.ХУЛАН 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?