5 ЖИЛИЙН ӨМНӨ 17 БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ 299 БОЛЖ ӨСЧЭЭ

2018-09-19  

Цахим орчинд хүүхдүүд өөрсдийн насанд тохироогүй зохисгүй контент, зураг, бичлэг зэргийг олж үзэх, садар самуун, хүчирхийлэл, бусад гэмт хэргийн хохирогч болох явдал гаарч байна.  Манайд ч энэ асуудал сүүлийн үед хурцаар тавигдаж, анхаарал татаж байгаа билээ.

Цагдаагийн байгууллагад 2012 онд 17 цахим гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Харин өнгөрсөн онд 299 цахим гэмт хэрэг бүртгэгджээ. Гэтэл 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Харин энэ жил өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэссэн харамсалтай үзүүлэлт байгаа юм. Тиймээс саяхан ЦЕГ-аас unfriend хөдөлгөөнийг хэрэгжүүлсэн билээ. Энэ мэдээлэл давхардсан тоогоор 10 сая гаруй хүнд очсон байна. Цахим гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн хүүхэд эмэгтэйчүүд байдаг гэдгийг албаныхан хэлсэн юм . Тэд хохирогч болчихоод цагдаагийн байгууллагад мэдээллэдэггүй аж. Учир нь нэр хүнд унана хэмээн эмээж мэдээллээс айдаг байна. Үүний улмаас цахим гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшаад үлддэг талаар хэллээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?