ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН ХЯТАДУУДТАЙ ЗОДОЛДЖЭЭ

2018-09-20  

"Хүний цаана"  УСК нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан бид гол дүрийн жүжүгчин МУСТА А.Энхжинтэй ярилцлаа

Бие даасан, анхны гэсэн тодотголтой уран бүтээлээ үзэгчдэдээ толилуулах гэж байгаад баяр хүргэе.

Баярлалаа, Контрол-ын уншигчдадаа  өмнө энэ өдрийн мэнд хүргэе. 

Та хэдэн онд КУДС-ийг төгссөн билээ. “Шинэ үе” продакшнд ажиллаж байгаад саяхан гарсан гэсэн үү?

Би 2011 онд тус сургуулийг С.Болормаа багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр  төгссөн. Тэр цагаас хойш Шинэ-үе продакшнд ажиллаж байна. Шинэ үе продакшнаас ажлын гараагаа эхэлсэн. Энэ продакшнаас  их зүйл сурч мэдсэн. Ер нь залуучуудад  үнэхээр ээлтэй сайхан байгууллага.  Нэрний  утга нь их гоё “Шинэ үе” гэдэг шинэ үеийг дандаа төрүүлж гаргаж байдаг. Нэг шинэ үеийнх нь төлөөлөл болж явна даа гэж би өөрийгөө боддог. Амьдрал дээр, тайзан дээр хэн байх вэ,  жүчигчин хүн ямар байх ёстой вэ гэдгийг надад зааж өгсөн.

“Хүний цаана” уран сайхны киноны бэлтгэл ажил хэзээнээс  эхэлж хэзээ ханцуй шамлан уран бүтээлдээ оров?

Хоёр жилийн өмнөөс эхэлсэн. Зохиол хоёр жилийн өмнө яригдаад  зохиолыг ЭТИК продакшны жүжигчин Г.Даваазул бичиж,  найруулагчаар давхар ажилласан. Зохиолч хүн бичсэнээ өөрийн өнцгөөр харж зангидаж чадах учраас өөрөө анхны уран бүтээлээ  найруулсан байх. Бидний анхны уран бүтээл яагаад ЭКШН төрлийн кино байв гэхээр монгол оронд тулгамдаад байгаа асуудлыг яаж шийдэх вэ, хэн хийх вэ гэж бодсон. Үүнийг бид, залуу хүмүүс л хүчээ хаяж хийх ёстой гэж ойлгодог. Бодсон л бол өнөөдөр хийж эхлэх хэрэгтэй санагдсан. “Хүний цаана” гэдэг нэр их утга агуулсан юм. Сэтгүүлч таны цаана ч, жүжигчин миний цаана ч маш олон асуудал  бүгдэд маань амьдралын баяр жаргалан бий. Монгол хүн бүрийн цаана, залуучуудын цаана ямар амьдрал байгаа вэ гэдгийг хүмүүс дор бүрнээ л мэдэх болохоос жишээ нь би таны амьдралыг мэдэхгүй. Тиймээс  анд нөхөд, аав ээжийнхээ төлөө хэрхэн яаж тэмцэж байгаа нэгэн гэр бүлийг харуулна.

Та гол дүрд тоглосон байна. Дүрийн судалгаа уншлагын үед тэр дүр яг л Энхжингийнх байсан уу? Дүртэйгээ зөрчилдсөн үү?

Тиийм ээ гол дүр. Зөрчилдөөгүй шүү. Миний дүр тэр нэгэн гэр бүлд чухал үүрэг гүйцэтгэдэг дүр. Үзэгчид  өөр нэг Энхжинг “Хүний цаана” киноноор хараасай. Сайн шүүмжилж  өгөөрэй,  бас дэмжээсэй гэж хэлмээр байна.

Кино багт ямар уран бзүтээлчид  ажиллав?

Найруулагчаар Даваазул, Золзаяа, Гол дүрд МУГЖ Т.Золбоот, МУСТА Энхжин миний бие, жүжигчин СТА.Эрдэнэ-Очир эгч, манай ангийн багш одоо  СУИС-ийн багш, жүжигчин  Болормаа,  МАСК продакшны жүжигчин Дэлгэрсайхан, мөн манай сургуулийг төгссөн доод үеийн дүү  нарын байгуулсан “Событ” продакшны  залуу уран бүтэлчид  гүйцэтгэлээр болон жүжигчдээрээ хамтран ажиллалаа.

“Шинэ үе”- ийн  Энхжин, “Мөрөөдлийн театр”- ын Даваазул хоёр нэгдэж “Хүний цаан” уран сайхны  киног тун удахгүй өргөн барих нь. Хүмүүсийн  хандлага ямар байна.

Хүмүүсийн хувьд  сайн муу сөрөг коммент бичиж  байна л даа. Хошин урлагийн жүжигчид хамтарч  уран бүтээл хийсэн анхных тохиолдол биш шүү дээ. Гайхах эмзэглэх стресстэх хэрэггүй.  Тийм учраас бид бүхнийг эерэгээр харж байгаа. Яагаад хошин урлагийн жүжигчин ЭКШН драмд тоглож болохгүй гэж. Жүжигчин хүн хошин урлагаар л явна гэж заяагдаагүй. Жүжигчин хүн бүхнийг хийх ёстой.

Энэ киногоороо уран бүтээлчид та бүхэн нийгэмд ямар цочроо, сэхээрэл өгөхийг зорьсон юм бол?

Хэн нэгэн  баян ядуу, өвчтэй зовлонтой, эрх мэдэлтэй, сул дорой  ямарч байж болно. Хэн ч байж болно гэж тодотгон хэлье. Тэр бүх хүний цаана өөрсдийн амьдралын утга учир , асуудал гаргалгаа бүх юм оршиж байдаг юм шүү гэдгийг манай киноноос олж хараасай. Хүний хувийн амьдрал бол хувийн л байх ёстой. Өвчтэй зовлонтой, өөрийн гэх хүнгүй явахад таны хажууд хэн ирдэг вэ? өнгөтэй мөнгөтэй өөдтэй явахад таны дэргэд  хичнээн хүн ирэх  вэ? Хогоо ангилаад хаячихдаггүй, тамхины ишээ хаа сайгүй шидчихдэг, дуртай газраа морь харчихдаг, дуртай газраа нус цэрээ хаячихаа эх орон  яридаг хүн та мөнүү? Эрх танд бий юу?  Бодох ухаарах олон зүйлийг киногоо ирж үзээд хариултыг нь олоосой. Ухаараасай.

Уран бүтээлч хүний эрхэм чанар юу вэ?

Аливаа уран бүтээл маш олон хүний санаачилга хөдөлмөр, хандлага, хүндлэлэээс бүтдэг юм. Олон сар жил зориулсан оюуны хөдөлмөр, дэгэлзэж тархи гашилгаж дэв дав хийдэг шөнүүд, хүйтэн бүлээн, хөрсөн тухгүйхэн идсэн хооллолтууд, ханиа, үр хүүхдээ үнсэж гараагүй өглөө бүрийн тоог энэ бүхнийг нэхэж байж, хурааж байж нэгэн сайхан уран бүтээл төрдөг. Ийм учраас урлагийн нөхөд маань бие биенийхээ хийсэн зүйлийг унтраах, гутаах үзэгдэл бүү гаргаасай гэж бид боддог. Нэгнийхээ яаж хөдлмөрлөж, юуг гараасаа гаргадаг вэ гэдгийг уран бүтээлчид мэддэг учраас нэгнийхээ уран бүтээлийг муулдаггүй байхыг уриалж, шүүмжилдэг, дэмждэг байхыг хүсч байна. Энэ чанар л хамгийн чухал чанар гэж боддог.

Энэ кинонд Хятадуудтай зодолдсон зураг авалт хийгдсэн гэсэн, үнэн үү?

Би  Дорнод аймагт төрж өссөн юм.  Дорнодоор дүүрэн хятадууд шүү дээ. Дорнод аймагт   ажиллаж байх үед нэг хятад хүн намайг хоолоо хурдан идээд гарахыг шаардаж би жаахан ундуйцахад  энэ миний газар, энэ минийх гэж намайг хөөж байсан юм. Тэр үед би хаана байна вэ? гэж бодсон. Би эх орондоо байгаа атал яагаад энэ гадны иргэн унасан ус, угаасан газраас минь хөөв гэж. Олон жилийн өмнөх явдал л даа. Энэ эмгэнэлийг уран бүтээлдээ тусгаж л хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Хэрээс хэтэрч хэц даваад одоо бүр хил давчихлаа шүү дээ. Даваазул бид хоёр Хядадуудтай зодолдсон нь үнэн. 

Киноных нь нээлтэд  амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

 

 

Ц.ТЭГШБУЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
бямбасүрэн:Энгийн сайхан яг өөрийнхөөрөө нийгмийнхээ бусдын төлөө сайхан сэтгэлтэй эрч хүчтэй хүү байна.Амжилт хүсье Зорилготой Тэиүүлэлтэй Урагшаа 2018-09-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?