“БАЛДОРЖ” ШАГНАЛТНУУД ТОДОРЧ, 5000 ДОЛЛАР ГАРДАН АВЛАА

2018-09-20  

Монголын хэвлэл мэдээллийн салбарынхны хамгийн хүндэтгэлтэй, хүсэн хүлээдэг баяр болох БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол өчигдөр боллоо. Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг “Балдорж” сангаас арав дахь жилдээ зохион байгууллаа. 10 жилийн ойн дээр Балдорж агсны үндэслэсэн “Монгол нюс”-ийн “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, Ж.Сувдмаа нар  “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин”  цуврал сурвалжилгаараа 2018 оны "Балдорж" шагналын эзнээр тодорч  цом, өргөмжлөл, 5000 ам.долларын эзэн боллоо. Тэд уг сурвалжилгаа хийхийн тулд 9 сарын турш 10000 гаруй км газар Монгол орон даяар  уул уурхайгаас хариуцлага нэхэн аялжээ.

 

Харин дэд байрт МҮОНРТ-ийн Баримт эрэс сурвалжилах багийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, найруулагч Б.Лхагвасүрэн нарын хүний эрхийн цуврал нэвтрүүлэг шалгарч 3000 долларын шагнал хүртсэн юм.

Үүнээс гадна шилдэг 10 бүтээлийг шалгаруулж тус бүрд 2 сая төгрөгөөр урамшуулдаг билээ. Тэгвэл энэ удаагийн шилдэгүүдийн нэгдүгээрт "Өнөөдөр" сонины сэтгүүлч Х.Уянга “Амьдрал сайн уу”, “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл”  нийтлэлээр, хоёрдугаар байрт ТВ-9 телевизийн сэтгүүлч Д.Ганзориг “Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл” бүтээлээр, гуравдугаар байрт “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Энхмарт “Бид болон Монголын тал нутаг” нийтлэлээр /2017 оны “Балдорж” шагналтан/, дөрөвдүгээр байрт "25" суваг телевизийн сэтгүүлч Д.Эрдэнэбаяр, Ж.Пүрэвдаваа, зураглаач Г.Мөнхбаяр, Д.Гантөмөр нарын бүтээл “Нэг удаа үндэсний контент Монгол Солонгост нэг удаа” цуврал бүтээл, тавдугаар байрт “Монгол медиа” корпорацийн сэтгүүлч С.Батзаяа “Өв соёлгүй монгол” бүтээл, зургадугаар байрт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Б.Солонго ”Монгол хүнд цэвэр ус хэрэглэх эрх олгоё”, долдугаар байрт “Засгийн газрын мэдээ” сонины сэтгүүлч З.Цэлмэгийн бүтээл тус тус тодорсон бол наймдугаар байрт “Өдрийн сонин"-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатарын “Замын Үүдээр зэрлэг адуу мэт чихцэлдэн дайрах монголчууд” нийтлэл шалгарчээ. Харин "Балдорж” шагналын шилдэг 10-ын есдүгээрт МОНЦАМЭ агентлагийн залуу сэтгүүлч Б.Алтанхуягийн  “Аниргүйн гүн дэх цаг хугацаа” нийтлэл, харин 10 дахь шагналын эзнээр сэтгүүлч Н.Хонгорзулын “Монголд үйлдвэрлэв” цуврал нэвтрүүлэг шалгарсан бол Тусгай шагналыг чөлөөт сэтгүүлч Ж.Мандхай хүртсэн юм.

Ёслолын ажиллагаанд Балдорж агсны дотны нөхөр, МУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хүрэлцэн ирсэн нь Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ бууснаас хойш анх удаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон явдал байв.

Түүнчлэн Хэвлэл мэдээллийн салбарын Магнатууд, ЭМ-ийн сайд С.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Ундармаа, Д.Оюунхорол, Ц.Оюунчимэг, НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд,  МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтнүүд хүрэлцэн ирсэн байна.

 

 

О.НАНСАЛМАА 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?