ЭНЭ ЖИЛИЙН ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР “TV9” ТЕЛЕВИЗИЙН СЭТГҮҮЛЧ Д.ГАНЗОРИГ ШАЛГАРЛАА

2018-09-20  

Монголын Залуучуудын Холбоо 2016 оноос эхлэн Сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” уралдаанд бүтээлээ ирүүлж, залуучуудынхаа дуу хоолойг олон нийтэд хүргэх, идэвх оролцоог нь нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа хамгийн залуу сэтгүүлчийг “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр шагнадаг уламжлалтай болсон билээ.

"Сэтгүүлчийн ажил арилжаа наймаанаас илүү үнэтэй, улс төрөөс илүү хүчтэй, бусдыг уриалан дуудах агуу урлаг билээ" хэмээн нэрт сэтгүүлч Цэрэндоржийн Балдорж агсан хэлсэн билээ. Түүний нэрэмжит Монголын сэтгүүл зүйн шилдэг бүтээлд олгодог "Балдорж" шагнал гардуулах ёслол энэ жил арав дахь удаагаа өчигдөр /2018.09.19/ болж шагналын шалгаруулалтад 88 сэтгүүлч 170 гаруй бүтээлээ ирүүлжээ.

                                                 Зураг: Cэтгүүлч Д.Ганзориг, МЗХ-ны ЕНБД Б.Бэлгүтэй

Энэ жилийн хамгийн залуу тэргүүний  сэтгүүлчээр ТV9 телевизийн сэтгүүлч Б.Ганзориг "Хасах градус : Алт дагасан харуусал буюу гэрийн буйрны эрх мэдэл" цуврал нэвтрүүлэг, "Хүн малтайгаа орхигдсон Хөвсгөл нуурын энэлэн" телевизийн нэвтрүүлгээрээ шилдэг 10 сэтгүүлчийн нэгээр шалгарч МЗХ-ны “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгээр шагнагдлаа.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?