Энэ онд хамгийн анх банк дээрэмдсэн хоёр залууг Монголчууд нийтээрээ шахуу өмгөөлсөн. Баригдсанд нь бүгд шахуу харамссан. Ийм өнгө аясыг сошиал ертөнцөөс мэдрэхэд төвөггүй байлаа. Дараа нь дахисан. Нийгэм дуугүй л байсан.
Гэтэл 3 дахь нь гарлаа. Эхний удаа бол өрөө төлөх гэж оролджээ гэж байсан бол, сүүлийн удаагийнх нь шуналын сэдэлтэй гэж бичжээ. Гэхдээ дээрэмдэж буй хүмүүсийг "өрөвдөх" хэрэггүй болжээ. Өр төлөх байна уу, шуналын сэдэлтэй байна уу, ямар ч нөхцөлийг нь зөвшөөрөх ёсгүй.
Өөр арга зам бий. Хөдөлмөрлөх. Ядуу ч бай, ядарч бай, ямар ч байлаа гэсэн, дээрмийг зөвтгөх аргагүй. Тэр тусмаа өөгшүүлж, дэврээж бүр болохгүй.
Д.АРИУНБААТАР