СУРГААЛЬ ҮГСЭЭ ХЭЛЭЛЦЭХИЙГ УРИАЛЛАА

2018-09-21  

Бидний өвөг дээдэс эртнээс нааш 9-р сарын 22-ны өдөр /атаа таван тэнгэр гэх/ аав, ээж, хань, үр удмаараа цуглан, ургийн бичгээ сэргээн, байгаа бүхэндээ талархан эдийн буянаа аргадан ерөөдөг байжээ. Ингэснээр Монгол хүний сүлд хийморь босоо байж, элдэв засал домын ч хэрэггүй байсан гэж үздэг. Харни энэхүү уламжлалыг сэргээх үүднээс зарим ээжүүд нэгдэн 9-р сарын 22 буюу энэ Бямба гаригт Сүхбаатарын талбай дээр сургааль үгсээ хэлэлцэх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.   

ӨВӨӨ ЭМЭЭ, ААВ ЭЭЖҮҮД, МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ХҮН БҮР ӨӨРСДИЙН ХЭЛЭХ СУРГААЛАА ЦААСАН ДЭЭР БИЧЭЭД, ЦЭЭЖИНДЭЭ ТЭЭГЭЭД 2018-09-22-НД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД УУЛЗЦГААЯ! хэмээн уриалж байна.

БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС:

 “Өв ухаан”-аа Тэнгэр гэж сүслэн, оюун санааг л дээдлэн ирсэн билээ. Төрийн дээр Тэнгэр оршвой гэсэн нь төрийн дээр ухаан буй, төрийг “Өв ухаан”-аар жолоодох ёстой гэсэн утга юм.

12-р сарын 22-ны хамгийн богино өдөр, урт шөнө болж, ес эхлэх өдрөөс 3-өдөр гурван шөнө туулиа хайлан оюун санааны улирлаа эхлүүлэн “Өв ухаан”-аа үр хүүхэддээ өвлүүлэн, ерөөл магтаал, оньсого таавар, үнэт сургаалаа хэлж, оюун ухаанаа тэлсэн зан үйлээ 3-р сарын 22  хүртэл хийдэг байжээ.

3-р сарын 22-оос газар лусаа тахиж аргадах гэдэг нь: Байгаль дэлхий, бэлчээр усаа цэвэрлэн, шинэ өвс ургамлаа дэлгэхэд бэлдэж, төл малаа хүлээн авдаг байсан.

6-р сарын 22 -нд ахан дүүс, төрөл садан, ураг удмаараа цуглан сааль сүү, идээ цагаагаа хүртэн ажлаа хуваарилан, амьдралаа хэлэлцдэг байжээ.

9-р сарын 22 - нд /атаа таван тэнгэр гэх/өвөг дээдэс, аав, ээж, хань, үр удмаараа цуглан, ургийн бичгээ сэргээн, байгаа бүхэндээ талархан эдийн буянаа аргадан ерөөдөг байснаар Монгол хүний сүлд хийморь үргэлж босоо байж, элдэв засал домын ч хэрэггүй байсан билээ. Энэ цагт бид оюун санаагаар доройтон, эд мөнгө, өнгө зүсэд шунан, удам угсаа, ус нутаг, хангай дэлхийгээ хайрлаж мэдэхгүй болсноосоо улс орон маань доройтлын ирмэгт ирээд байгаа тул ээжүүд, эмэгтэйчүүд бид өндөр настнууд, аав ээжүүдтэйгээ хамтран уг удмын боловсрол, өвгөдийнхөө үлдээсэн их ухаан, сургаалаас үр хойчдоо хэлэх сургаалын өдрийг зохион байгуулж байна. Иймийн тул 2018-оны 09-р сарын 22-ны 11:00 цагт Сүхбаатарын талбайдаа уулзацгаая.

 

 

 

Уриалга гаргасан иргэн А. Мягмарсүрэн.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?