ӨЧИГДӨР 40 ХҮН АМИА АЛДЖЭЭ

2018-09-21  

Өчигдөр Танзанийн Виктория нуурт олон зуун хүн тээвэрлэж явсан “MV Nyerere” усан онгоц осолдож, 40 хүн амиа алдсан байна.

“200 гаруй хүн живсэн байж магадгүй” гэж албаны нэгэн төлөөлөгч “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн бөгөөд аврах ажиллагаа баасан гарагийн үүр цайтал үргэлжилжээ. Уг онгоц нь Укора болон Буголора арлуудын эргийн ойролцоо хөмөрсөн байна.

Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр, завинд 400 гаруй зорчигч сууж явсан аж. Тэдгээрээс 100 гаруй хүнийг авраад байгаа бол 32 хүний биеийн байдал тун хүнд байгаа юм. Усанд онгоцонд хичнээн зорчигч байсан талаар тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд аяллын тасалбарыг түгээсэн хүн мөн амиа алдсаны зэрэгцээ түүний мэдээллийн сан бүхий төхөөрөмж нь алга болсон ажээ.

 

Б.ХУЛАН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?