Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 66 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн Турк, Морокка, Ирландын тамирчдыг ялж шилдэг наймд шалгарсан. Харин их шөвөгт үлдэхийн төлөөх хариуцлагатай тулаанд Казахстаны тамирчин Ерлан Серикжановтой учраа таарсан. Үндсэн цагт вазари үнэлгээ дутуу явсан Г.Хэрлэн цаг дуусахтай зэрэг үнэлгээгээ тэнцүүлсэн ч нэмэлт цагт цэвэр ялагдаж торгуулийн тойрог руу орлоо. Торгуулийн тойрогт Бразилын Даниэл Каргнинтай хүч үзнэ.
Энэ өдөр эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн Г.Ганцэцэг эхний даваанд Австралийн бөхөд ялагдсан бол Б.Хорлоодойхоёрдугаар тойрогт Белгийн Ван Сникед ваззари үнэлгээгээр ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ.
О.ДАШ