Дэлхий даяар жил бүрийн 9 дүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай юм. Харин манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг болсон билээ.
уг өдөр өнөөдр тохиож , өглөөний 08.00 цагаас эхлэн Баруун 4 замаас Зүүн 4 зам
Атомашингүй энэ өдрийг гэр бүлийн өдөр ч гэж хэлж болно. Бид Сүхбаатарын талбайн урдуур явж байгаад Л.Чулуун-Эрдэнийн гэр бүлтэй тааралдаж хэсэг яриа өрнүүлсэн юм.
Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Автомашингүй өдөр таалагдаж байна уу. Хаа хүрэхээр явж байна вэ?
Өдрийн мэнд хүргэе. Маш их таалагдаж байна. Машинаар явснаас илүү цаг хэмнэж байна. Бид нар баруун дөрвөн замаас хүүхдүүдийнхээ эмээ өвөөгийнхрүү Сансарын тунел орохоор алхаж явна.
Гэр бүлээрээ явж байх шиг байна. Хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж чаддаг уу?
Ажлын өдрүүдэд бол хүүхдүүддээ цаг гаргаж чаддагүй ээ. Амралтын өдрөөр л хамт байхыг хчиээдэг. Сүүлийн үед хүйтрээд гадуур ч гарч чадахгүй байлаа. Харин өнөөдөр зэврүүн ч гэсэн сэтгэл үнэхээр хангалуун байна.
Автомашингүй байх нь дээр юм шиг санагдаж байна уу?
Тэгэлгүй яахав. Ядаж сардаа нэг удаа ийм өдөртэй болмоор байна. Түгжрэл байхгүй, бухимдал байхгүй. Хүүхдүүд хүртэл сэтгэл санаа нь цоглог гоё байна.
Баярлалаа, бид сайтаараа дамжуулан таны саналыг уламжилна аа. Гэр бүлд нь аз жаргал хүсье.
Ийнхүү тэд Сансарын тунел орохоор хөгжилдөн алхаж одов.
Нийслэлийн зүгээс иргэд олон нийтэд зориулсан урлаг, спортын олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал унадаг дугуйчдын парад, триатлоны спортын төрөлд орох дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг болж байна. Түүнчлэн дөрвөн ангиллаар өртөөт марафоны тэмцээн, эрүүл эко хоолны үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болж байгаа юм.
Үүний зэрэгцээ зөвшөөрөл авсан аж ахуй нэгжүүд морин тэргээр үйлчилж, нээлттэй зам дээр найман настай балчираас наян настай буурал хүртэл дугуйгаар аялж харагдсан юм.
Энэ өдрийг “Явган алхалтыг дэмжих, автомашины түгжрэлээс үүдэлтэй хүн амын дундах бухимдал, цаг алдалт, автомашины дуу чимээг багасгах, агаар утааны бохирдлыг бууруулах, эрүүл аж төрөх, орчин нөхцөлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих замаар иргэдэд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх зэрэг олон зорилгыг агуулсан” хэмээн зохион байгуулагчид онцолсон юм.
О.НАНСАЛМАА