БУГЫН ЭВЭР ТҮҮВЭЛ 3-5 ЖИЛИЙН ЯЛ ОНООНО

2016-04-06  

Жил бүрийн энэ үед иргэд бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авах тохиолдол ихээр гардаг байна. Хэрэв бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авсан бол 3-5 жилийн ял ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг БОНХАЖЯ-наас анхаарууллаа. Ойн тухай хуулийн 3.17 дүгээр заалтад гуравдугаар сарын 10-наас зургадугаар сарын 10 хүртэлх хугацаанд бугын эвэр түүхийг хуулиар хориглодог. Түүнчлэн төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бугын эвэр, чив сүүл авна" гэсэн зарын дагуу иргэд ой хээрт зорчих хөдөлгөөн олширч, түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Иймд ард иргэдийг зохих хуулиа дагаж мөрдөн, болзошгүй аюул гаргахгүй байхыг уриаллаа.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Өлзиийбат:Солиорчихсон юм. Би адуундаа явж байгаад эвэр олбол шоронд шомбойх юм байна л даа 2016-04-07
samdan:kkkkkkkkkkkk Адуундаа явж байгаад эвэр олсон бол тэмдэгтэй газар үлдээгээд хугацаа нь болохоор нь очоод авах хэрэгтэй. Азтай хууль зөрчигч олоод авчихвал таний хохь болох юм. Тэгэхлээр их л бодох хэрэгтэй хууль гаргах юм даа. Амьдрал мэддэггүй 76 гэж!!!!!!!!!!!!!! 2016-04-07
Boogii:bugiin ewer tuuhiig zuwshuurchihuur chn hulgain an dawhar ihsiishdee mangaraa 2016-04-07
раооровл:Хэрэв бугын эвэр түүх, тээвэрлэх, худалдах, худалдан авсан бол 3-5 жилийн ял ногдуулах, мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах тул хориглосон хугацаанд ан агнуур хийхгүй байхыг БОНХАЖЯ-наас анхаарууллаа. гэнэ үү? Энэ чинь яг юу гэсэн үг юм бэ эвэр түүх тухай ярьж байгаад Ан агнуур хийхгүй гээд тэнээд яваад өгөх юмаа. 2016-04-07
бс:энэ тэнэг хуулиудаа янз****гуй бол монгол хун бур хулгайч боллоо самар жимс тууж болохгуй тамхийг зовхон Уул даргын амбарт татна дэлгуурээс талх авсанч улсад буртгуулэн 76 оорсдыг нь хулгайч гэхээр ард тумныг ямар 1 байдлаар гэмтэн болгох гээд бх шиг бн 2016-04-07
ter boogiid.:Jamaaraa unaSan ever jam busaar salgasan ever yalgagddiima 2016-04-08
Уншигч:76 мангарын гаргаж байгаа хууль нь, чааваас даа. энэ 76-г сонгосон бид ч гэсэн чааваас даа. 2016-04-26
Мөнх:Тэнэг хүний өдрийн тэмдэглэл юмуу хаашаа юм 2017-09-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?