Загварын долоо хоногууд үргэлжилж, дэлхий нийт тэр чигтээ хувцас загвараар амьсгалж буй энэ үед Shangri-La Centre уламжлал болгон зохион байгуулдаг "Shangri-La Fashion Show" арга хэмжээгээ өчигдөр зохион байгууллаа.
"Express your true color" уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь намар, өвлийн улирлын гол трендүүдийг танилцуулахын зэрэгцээ Монголын шилдэг уран бүтээлчид болох дуучин Болд, Ука, NMN, хийлч Дээгий нар оролцож, урлагийн үзүүлбэрүүдийг толилууллаа.
Энэхүү загварын шоу нь Shangri-La Centrе-ийг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч, үйлчлүүлэгч нарт зориулан нээлттэй болдгоороо онцлог бөгөөд үүнд Sisley, Twinset, Gerard Darel, Trippen, AIGLE, ГОЁО, Levi's, Dr.Martens, Rinascimento, Cole Haan, Зосон болон бусад дэлхийн алдартай брэндүүдийн шинэ улирлын загваруудыг танилцуулсан юм.
Б.ХУЛАН